“Саарал жагсаалт”-ыг дагах “ХОРИГ”
2019-10-21

2020 оны улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед Монгол Улс саарал жагсаалтад орсон саар мэдээтэй шинэ долоо хоногийг угтаж байна. Парис хотноо болсон дэлхийн улс орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар ФАТФ-ын ээлжит хурал хурлаар манай улсыг  “саарал жагсаалт”-д багтаагаад байна.

 

Манай улсын хувьд банк бус санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллаагүй. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна зэрэг шалтгаанаар дээрх жагсаалтад оржээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд эрх баригчид олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүйн үр дүн. Ирэх сонгуулиас өмнө сонгогчид биш олон улсын байгууллага эрх баригчдын ажлыг дүгнэж, Монгол улс гадна талын байр суурийг сааралтуулаад байна.

 

Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг энэ оныхоос  2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг мөн 2.3 их наяд байхаар тооцсон. Өндөр зарлагатай төсөв болсныг сөрөг хүчин шүүмжилж байгаа. Засгийн газар төрийн худалдан авалт, үйлчилгээг цахимжуулж, хэмнэлт гаргана гэж төлөвлөсөн байна лээ. Гэхдээ урсгалт зардлыг танаад танаад хэмнэлт мэдэгдэгүй явсаар ирсэн билээ. Ирэх оны төсвийн улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед зарлага нэмэгдэнэ үү гэхээс танагдахгүй нь тодорхой.

 

Ирэх онд гадаадын зээлээр Улаанбаатар хотын шинэ онгоцны буудал, Улаанбаатар - Мандалговь хооронд 249 км цахилгаан дамжуулах шугам, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн зэрэг нийт 31 төсөл хийгдэж дуусах бол, шинээр 7026 айлын орон сууцны хороолол, Улаанбаатар - Дархан чиглэлийн нэмэлт 2 эгнээ авто зам байгуулах зэрэг 41 төсөл эхэлж, Улаанбаатар - Дархан чиглэлийн 204.6 км авто замыг засварлах, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Алтанбулаг, Сүхбаатар, Бичигт, Боршоо боомт, хил орчмын дэд бүтцийн зэрэг 43 төсөл арга хэмжээг үргэлжлүүлэн хийхээр төсөөлжээ. Мөн гадаадын тусламжаар түр суурьшуулах орон сууцны хороолол, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зэрэг 19 төсөл арга хэмжээг шинээр төсөвлөсөн байна. Эдгээр төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалт "Саарал жагсаалт"-аас үүдэн саатахыг үгүйсгэхгүй. 

 

 Ирэх оны эдийн засгийн гол хүндрэлд олон улс талаасаа АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны маргаан, санхүүгийн зах зээлд хуримтлагдаад буй эмзэг байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт зэргийг дурдаж байсан. Түүнчлэн дотоод ба гадаад эрсдэлд “Саарал жагсаалт”-д орох магадлалтайг дурдаж, хөрөнгө оруулагчийн итгэл сулрах, зээлжих зэрэглэл буурах, гадаад төлбөр тооцооны зардал нэмэгдэх талаар онцолсон байна лээ. Бодвол, Засгийн газар ирээдүйд орох орлогыг өндөр дүнгээр төсөвлөсөн ч эрсдлээ тооцсон гэж найдна. Эрх баригчдын тухайд ээлжит сонгуулийн жил нөөцөө шавхаж, хүчээ үзэн өрсөлдөх,  нөгөөтэйгүүр, энэ жилийн төсөв дараагийн эрх баригчдад шилжинэ гэсэн "хоноцын сэтгэлгээ" өвөрлөх тал ч анзаарагддаг. "Саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан Монголбанкнаас гаргасан мэдэгдэлд “ФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг харуулж байна."  гэжээ.  

 

Цаасан дээр хориг арга хэмжээ авах талаар дурдаагүй ч хөрсөн дээр сөрөг үзүүлэлтүүд мэдрэгдээд эхэлсэн.  “Саарал жагсаалт”-д орох сургаар ам.долларын ханш буураагүй өссөөр ирсэн үзүүлэлттэй байгаа. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт саатаж,  төлөвлөсөн ажил хугацаандаа эхлэхгүй, зогсох саарал эдийн засагтай өдрүүд үргэлжлэх нь.  Тиймээс хариу арга хэмжээг хэр хурдан хэрэгжүүлэхээс Монголын ирээдүй ч шалтгаалах нь юм. Түүнээс бус манай улсын тухайд “саарал жагсаалт” ердийн үзэгдэл биш үү, эрх баригчид аа.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
MAH-iin nyamdorj hurelbaatar mongol banknii erunhiilugch bayrtsaihan naraas yl asuuj ogtsruulj zailuulaach.
2019-10-21
Малчин:
Монгол улсын байгаа царай, бодит байдал л энэ шүү дээ, МАН, АН аль аль нь буруутай, ард түмэн ч буруутай. Бид алийн болгон гаднынханд найдах юм бэ, одоо Монголчууд өөрсдөө хөдөлмөрлөх, баялаг бүтээж хуримтлал бий болгох цаг нь болсон, ингэхгүйгээр хэзээ ч бид бие дааж чадахгүй, бэлэн гоё үгээр уралдахын оронд энэ үнэнийг хэлэх зоригтой улс төрч хэрэгтэй байна.
2019-10-21
ene Enkhleng hariutslaga huleelge:
ingej albaar busdiig urialch hansh usguh geed iimerhuu setguulchdiig anhaarch abvch uzee
2019-10-21
Hoshnogo Hurelsuh gichii orkuudaar duursen Mongoliig saihan horloj bna daa.
2019-10-21
Bitgii shaa Hoshnogo Hurelsuh gichii Mongoliig alj bna
2019-10-21
Comment ustgaad bgarai.
2019-10-21
jargal:
AH.iin aldaatai bodlogo onoodor ulsaa saaral jagsaaltand oruulsan.Saraal jagsaaltand orohoor sanhuugiin salbart oorchlolt orno l doo.
2019-10-21
Bitgii shaa Hoshnogo Hurelsuh gichii Mongoliig alj bna