Гээсэн картнаас болж, хоёр тэрбум төгрөг түгжигджээ
2019-10-24

 

Хотын нийтийн тээврийн газраас  цагийн менежмент хэрэгжүүлж буй ч хотын түгжрэл өмнөхөөсөө буураагүй, харин ч илүү болсон гэж иргэд бухимдаж байна. Өмнө нь нийтийн тээврийн үйлчилгээнд 1200 автобус явдаг байсан бол одоо насжилт нь гүйцсэн, санхүүжилтгүй  гэсэн шалтгаанаар 400 орчим автобус үйлчилгээнд гарах боломжгүй, иргэдэд одоо 800 автобус үйлчилж байгааг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Мөн оргил цагуудад автобусны тоог нэмж, ачаалал багатай өдрийн цагаар зогсоож байгаа ч хүрэлцээ муу байгааг иргэдийн байр суурьтай нь хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар  нийтийн тээврийн үйлчилгээг төрийн өмчийн гурав, хувийн хэвшлийн 15 компани гүйцэтгэж байна. Эдгээр компани нийт 79 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг компани дунджаар өдөрт найман чиглэлд 30-40 автобус явуулдаг бөгөөд нэг чиглэлд 4-7 автобус үйлчилгээнд гардаг аж.

 

Хамгийн урт эргэлтийн хурд нэг автобус дунджаар 30-40 минутад байдаг бол хамгийн богино эргэлтийг 10-15 минутад хийх гүйцэтгэлтэй байдаг. Урт эргэлт хийж байгаагийн шалтгаан нь нэг чиглэлд хэт цөөн буюу 3-4 автобус явж байгаатай холбоотой юм байна.

 

Тухайлбал, “Ханхийлс-Ривергарден-Цэцэг төв” гэсэн чиглэлд нийт зургаан  автобус үйлчилж, эргэлтийн хурд нь оргил цагийн үед 30 орчим минут болдог юм байна. Эргэлтийн хурд гэдэг нь  автобус хоорондын зай юм.

 

Сүүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд орон сууцны хороолол эрс нэмэгдэж байгаатай холбоотой оршин суугчдын тоо нэмэгдсэн учир энэ чиглэлд  нийтийн тээврийн хүрэлцээ муу байгааг иргэд шүүмжилж байна. Мөн энэ чиглэлд үйлчилдэг автобусны тоог нэмж өгөхийг учирлаж байсан юм. Автобусны хүрэлцээ муу байгаагийн бас нэг шалтгаан нь   санхүүжилт нь орж ирээгүйгээс зарим компанийн автобус зогсоход хүрээд байгааг  автобус I, II баазын жолооч нар хэлж байв.

 

СМАРТ КАРТААР ЗОРЧИГЧДЫН ТОО  БУУРЧЭЭ

 

Нийтийн тээврийн үйлчилгээ смарт картын системд шилжсэнтэй холбоотойгоор “Улаанбаатар смарт карт” компанийн хяналтан дор санхүүжилтыг нь баазуудад олгодог. Гэвч сүүлийн жилүүдэд смарт картаар зорчигчдын тоо өмнөхөөс буурч жолоочид бэлэн мөнгө атгуулах нь их болжээ. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж болох 18 байгууллагын өдөрт төвлөрөх орлогын мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компани өөрийн www.uscc.mn сайтад мэдээлж, орлого хуваарилалтаа өдөр бүр нарийвчлан мэдээлдэг юм байна. Жишээлбэл, энэ сарын 20-ны байдлаар нийт 61.631.000 төгрөг төвлөрч үүнээс шимтгэлээ хасч 55.529.531 төгрөгийг автобус баазуудад хуваарилсан байна. 2017 онд орлого төвлөрүүлэлт 40 хувьтай байсан бол өнгөрсөн онд 25 хувьд хүрч буурсан аж. Харин одоогоор орлого бүрдүүлэлт өмнөх оны мөн өдөртэй харьцуулахад 20 орчим сая төгрөгөөр тасарсан байв. Өөрөөр хэлбэл, 2018 оны аравдугаар сарын 20-ны өдөр 82 орчим сая төгрөг төвлөрч байжээ. Энэ төвлөрсөн орлогоос тус компани шимтгэлээ хасч үлдсэнийг нь баазуудадаа дахин хуваарилдаг юм байна.

 

Иргэд яагаад картаар үйлчлүүлэхгүй байгаа тухай сурвалжлахад иргэн Ч.Оюунханд “Би өмнө нь картаар үйлчлүүлдэг байсан. Гэвч картаа гээгдүүлсэн тул дахиад авах гэсэн боловч 3800 төгрөгийн үнэтэй байсан. Гээсэн картаа 20 мянган төгрөгөөр цэнэглүүлсэн байсан. Тэр мөнгөө авах гэж хөөцөлдөөд авч чадаагүй. Дахин 3800 төгрөгөөр карт авсан. Хэрэв энэ картыг иргэдэд үнэгүй олгодог байсан бол иргэд хохирохгүй байхсан” гэж байв.  Одоо ч ялгаагүй смарт картны үнэ 3800 төгрөг хэвээрээ байна. Энэ мэт хохирсон олон хүн байна. Нөгөөтэйгүүр смарт карт цэнэглэдэг цэгүүд багассан. Түүнчлэн заавал бэлэн мөнгөөр цэнэглэдэг нь учир дутагдалтай аж. Учир нь хүмүүс ихэвчлэн цахим картаараа бусад үйлчилгээг авч бэлэн мөнгө авч явах нь нэг талаар багассантай холбоотой юм.

 

ГЭЭСЭН КАРТНЫ МӨНГИЙГ БУЦААЖ АВАХ БОЛОМЖГҮЙ

 

Иргэдийн зүгээс “Смарт картыг шинэчлэхгүй, өөрчлөхгүй байна” гэсэн гомдлыг олон хүн хэлж байв. Өнгөрсөн долдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ, парк шинэчлэлтийн талаар ажлын хэсэг байгуулагдаж, энэ талаарх дүгнэлтийг гаргасан байна. Энэ дүгнэлтээр смарт картын үйлчилгээ хангалтгүй байна.

 

Түүнчлэн уг картны гэрээний хугацаа энэ оны хагас жилээр дуусгавар болсон.Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг  дүгнэлт оруулж хангалтгүй гэж үзвэл цуцлах эсвэл шинэчлэх ёстой гэж үзжээ. Одоогоор смарт картны төвд иргэдийн хоёр тэрбум төгрөг түгжигдсэн байгааг албаны эх сурвалж хэлсэн юм. Мөнгөө картын системээр хурааж төвлөрүүлэхийн оронд жолооч нар бэлэн мөнгө “хулгайлж” байна гэхэд хилсдэхгүй хэмээн иргэд хэлсэн юм.

 

Энэ мэдээллийг нягтлахын тулд бид “Офицеруудын ордон-Таваншар” чиглэлийн автобусанд ажиглалт хийхэд тус автобусанд ойролцоогоор 100 гаруй хүн зорчсон. Тэдний 30 орчим нь бэлэн мөнгө жолоочид өгч бусад нь карт уншуулж байв.Иргэдийн хувьд хангалттай төлбөрөө төлдөг.Хамгийн гол нь энэ мөнгийг төрийн данс руу оруулахгүй байгаатай холбоотойгоор санхүүжилт нь ийнхүү буурсныг энэ мэт үйлдлээс нь харж болохоор байв. Мөн энэ бүхэн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн байр сууриас харагдаж байсан юм. Тэрээр “Смарт карт хоцрогдсон гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй. Монголын залуучууд үүнээс хэд дахин илүү үйлчилгээг гаргаж хэрэгжүүлэхээр танилцуулаад нэвтрүүлэх гээд явж байна. Энэ шинэ системийг нэвтрүүлэх тухайд санаачлага гаргахгүй байна. Тухайлбал, автобусны хаалгаар хэдэн хүн орж гарч байгааг тоолдог систем зохиосон байна. Харин одоо  автобусны хаалгаар орж  байгаа зорчигчдын тал хувийнх нь мөнгийг жолооч  бэлнээр нь авч иргэдийн 50 хувь нь картаа уншуулж байна. Үүнээс болж төсөвт төвлөрөх мөнгө төвлөрөхгүй тасалдаж байна. Мөн смарт картны систем, аппарат , тоног төхөөрмж нь  бүгд хоцрогдсон. Өөрөөр хэлбэл үйлдлүүд нь тус тусдаа салангад байгаа нь  хяналтаас гардаг. Тэгвэл бүх үйлдлийг нэг аппаратанд багтаасан байна. Энэ бүх технологийн хоцрогдлоос болж төсөвт төвлөрөх их хэмжээний мөнгө алдагддаг. Үүнээс болж автобус баазуудад буцаагаад олгох  санхүүжилт нь буурдаг” гэдгийг хэлсэн юм.Энэ мэтчилэн смарт карт хоцрогдсон гэж үзэх шалтгаан олон байна. Энэ нь эдийн засгийн талаас иргэдийг хохироодог. Картаа гээвэл буцааж авч болдоггүй системтэй учраас энэ санд хоёр тэрбум төгрөг ийнхүү түгжигдсэн байна. Хэн  гэдэг хүний хэдэн төгрөг байгааг мэдэхгүйгээс энэ мөнгө  эргэлтэд орох боломжгүй байна.Тиймээс нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй смарт картны үйлчилгээг өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгарчээ.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24 №211 (6178)

Ц.МЯГМАРБАЯР

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01
Customer:
Australid Niitiin teewriin application.g utsandaa tataad utsaa unshuulaad yawdag. Ene ni bas neg taldaa card.aa geeh martah gesen asuudalgui. Awtobusnii jolooch nar ni card tsenegledeg tohooromjtei. Yamar ch chiregdelgui. Belem mongoor tseneglene. Uunees jishee awbal bolomjiin
2019-10-27
Солонгост яг ийм л байдаг. Нэг давуу тал нь бэлэн мөнгөний хайрцагтай, яг яс тооцдог. Бүхэл мөнгө хийхэд хариулт нь гарч ирдэг хайрцагтай. Карт унших төхөөрөмж хаа сайгүй, картын үлдэгдэлээ зогсоолын төхөөрөмжөөр шалгаж бас болдог. Манайд жаахан дутуу хөгжүүлсэнээс л ийм байдалд орсон байх. Тэрнээс их энгийн систем шүү дээ.
2019-10-26
5:
Заримдаа картаа мартах үе гардаг энэ үед мөнгө өгөхөөс аргагүй болдог.Солонгост бол карт ч уншдаг мөнгө ч өгч болдог шүү дээ
2019-10-25
Lalriin card tsenegldeg gazruud ni unen hodooniih tseneglehgvi ogloo ajilahgvi bankcard unshihgvi zugeer l SDA
2019-10-24
Cart unshuuldag xvmvvs n unegui ywdag xvmvvs l barag baidgiin bnle q0 xvn orj irxed 3 n tulburu tulj bsan xeterxii
2019-10-24
автобусны буудалууд дээр цэнэглэдэг цэг нь байдаггүйшдээ, үүнээс болж жолооч нарт бэлэн мөнгө шууд атгуулдаг үзэгдэл хавтгайрсан шүү, нэг жолооч өдөрт хангалттай 100 мянгатай бууж байгаа, 15 хоногоор үржүүлээд үзээрэй. Бөмбөгөрөөс хойшоо явж байгаа буудал дээр цэнэглэгч байхгүй 2,3 жил болж байна даа
2019-10-24
Иргэн:
Автобус компаниуд ажлаа цаг наргүй хийж л байна. Харин удирдлага бодлогоор хангадаг НТГ-ын мэрэгжилтэн нэртэй салбараа унагаж байгаа хүмүүсийн авч явуулж буй мулгуу бодлого тээг болж байна. Санхүүжилт байхгүй нэрээр цонхтой нэрээр гаралт цөөлж байна.Энд хэн хохирч байна ард түмэн байна.Солонгос компани удирдсан болж хичнээн тэрбумаар нь ашигаа аваад смат карт гэдэг нь яг л ХААН банкны зээлийн хүү шиг өөрт оногдох мөнгөө л авсан бол ямарч шинэтгэл, санаачлага алга,байна.Ажил мэддэг хүмүүс байвал хийх цаг нь аль эрт болоод өнгөрч байнадаа, өвөл ирлээ бид нар зам дээрээ хүлээсээр байхуу автобусаа хариу өгөөчээ.
2019-10-24
Customer:
Australid Niitiin teewriin application.g utsandaa tataad utsaa unshuulaad yawdag. Ene ni bas neg taldaa card.aa geeh martah gesen asuudalgui. Awtobusnii jolooch nar ni card tsenegledeg tohooromjtei. Yamar ch chiregdelgui. Belem mongoor tseneglene. Uunees jishee awbal bolomjiin