Ц.Нямдорж: Чи намайг бууж өгөхийг хэзээ ч харахгүй
2019-10-24

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Уг хуулийн төслийг Х.Болорчулуун нарын 25 гишүүн өргөн мэдүүлсэн байна. Эрүүгийн хуульд "олон тооны мал гэж 24 бог, 8 бод" гэж заасныг хохирогчид учирсан эдийн засгийн хохирлыг үл тооцсон гэж үзэн, малын хулгайчтай тэмцэх асуудлыг чангатгах зорилтой уг хуулийн төслийг санаачилжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Мал, малчин хоёрыг онцгой анхаарах ёстой. Монгол Улс орших уу, эс орших уу гэдгийн баталгаа. Өнөөдөр малчин хүн малаа маллахдаа зарах гэж байгаа, идэх гэж байгаа юм гэдэггүй. Өсгөж, олшруулах гэж байгаа юм гэдэг. Бөөс түүж байгаа юм шиг болохгүй байгаа заалт болгоныг оруулж ирэх үү? Эрүүгийн хуулинд 14 настай хүүхдийг бие үнэлж болно гэсэн байдалтай оруулж ирсэн. Насыг нь өндөрсгө гэхээр ХЗДХ-ийн сайд том хууль оруулж ирнэ гэсэн. 2011 онд та  ХЗДХ-ийн сайд байсан "Саарал жагсаалт"-д оруулсан. Таныг  арай гэж мулталж, зайлуулж амарсны ачаар бид  2013 онд "саарал жагсаалт"-аас гаргасан. Гэтэл  одоо 2016 онд та ХЗДХ-ийн сайд болоод, мөнгө угаалттай огт тэмцээгүй, дахиад "Саарал жагсаалт"-д орлоо. "Саарал жагсаалт"-ыг харахаар 6 нь танай яамны, 1 нь СЗХ-ны ажил байна лээ. Мөнгө угаахтай тэмцэх хуулиа оруулж ирэхгүй юм уу? Эсвэл та ажлаа өгөөд. Танайд сайн хуульчид байна. Х.Нямбаатар гээд. Эдэндээ зөвлөөд яваач. Та үнэхээр гай болж байна. 

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

 

-Сүүлийн үед гишүүд хууль санаачлаад Эрүүгийн хуульд олон өөрчлөлт орж байна гэж байна. Бид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулж, нийгэмд тустай хөдөлмөр хийлгэдэг болгоё гэж 2015 онд баталсан. Гэмт хэргийг хоёрхон ангилсан. Гэтэл шийтгэл оногдуулахын тулд хоёроос дээш төрөлтэй байж ял оногдуулах сөрөг тал анзаарагдаад байгаа юм. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Баасанхүү өө, би мафитай, яргачидтэй тэмцэж байгаа нь үнэн. Чи намайг бууж өгөхийг үзэхгүй. Би бууж өгвөл төр бууж өгсөн, ард түмэн бууж өгсөн болно. Чи намайг буулгаж чадахгүй. Чиний бүрэлдэхүүнд ордог мафи, яргачидтай тэмцэж байгаа. Чи намайг буулгаж чадахгүй. Чи Эрүүгийн хууль ерөөсөө ойлгодогүй юм билээ. Бага насны хүүхдийг хүчирхийлвэл ялыг хүндрүүлэхээр заасан. Чи намайг бууж өгөхийг хэзээ ч харахгүй. Би чам шиг байтугай, чамаас бусдад нь бууж өгч үзээгүй. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Айсан хүнд аргал хөдөлж, ичсэн хүн хүн ална гэдэг болж үхэх нь ээ. Өөрөө мафийн хүн байж тэр мафитайгаа өөрөө тэмц. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол та, өөрөө. 20 жил гэмт хэрэгтэнтэй хамт яваа. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Өөрийн чинь санаалчилсан хууль. Өөрөө буруугаа мэдээд дахиж өргөн бариагүй. Энэ бол чиний үйлдсэн гэмт хэрэг. МАХН, АН-тай хамтарч үйлдсэн гэмт хэргийн үр дүн ингэж гарч байгаа юм. 

 

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хууль зүйн сайдаар хамгийн удаан хамгийн олон ажиллачихаад хууль зүйн орчин монголд ийм байгаагийн буруутан тэгэхээр нямдорж гэсэн үг биз дээ. Түрээсийн байранд амьдраад л...
2019-10-25
Зочин:
УИХ гишүүний насыг 30-45 болгомоор байна. Тэгэхгүй бол зөнөцөн хэдэн хөгшин гишүүд идэж ууж хор хутгаад байна.
2019-10-25
Зочин:
Нямдоржын хүү эрдэнэтийэ гокд шахаа хийсэн, одоо элчин сайд томилдог ажил хийж байх нь зүгээр байж л байг уу?
2019-10-25
Баасанхүү одоо болио.хэрүүлч балай баас.
2019-10-24
Gaihaltai bachimdaj baina shuu:
Nyamdorj odoo mongoliin tor yum uu daa yanz ni. Bas ard tumen buuj ogson bolno gene uu kkk/ Gants Nyamdorj mongoliin 3 saya huniig tolooldog bolj baina uu?! kkk. Buuh ni todorhoi bolood irenguit hor,uurandaa galzuuch baina l daa.Hoorhii hen ch alban tushaalaasaa salahiig husehgui ch Nyamdorj shigtsuhaldaj baigaa toriin tushee baihgui baih aa. Bi 70 garsan tetgevriin hogshin ingej aviraldag hun uzeegui,bas duulaagui l yum baina.Setguulchid ni yum uu hurliin protokol hotlogch ni buruu oilgood ch yum uu? hen negiin yavuulgaar zoriud guivuulj bicheegui bol shuu dee Nyamka mini ingej bachimdaj baigaad havchihbii dee.Daraltniihaa emiig uuhaa buu martaarai
2019-10-24
Gaihaltai bachimdaj baina shuu:
Nyamdorj odoo mongoliin tor yum uu daa yanz ni. Bas ard tumen buuj ogson bolno gene uu kkk/ Gants Nyamdorj mongoliin 3 saya huniig tolooldog bolj baina uu?! kkk. Buuh ni todorhoi bolood irenguit hor,uurandaa galzuuch baina l daa.Hoorhii hen ch alban tushaalaasaa salahiig husehgui ch Nyamdorj shigtsuhaldaj baigaa toriin tushee baihgui baih aa. Bi 70 garsan tetgevriin hogshin ingej aviraldag hun uzeegui,bas duulaagui l yum baina.Setguulchid ni yum uu hurliin protokol hotlogch ni buruu oilgood ch yum uu? hen negiin yavuulgaar zoriud guivuulj bicheegui bol shuu dee Nyamka mini ingej bachimdaj baigaad havchihbii dee.Daraltniihaa emiig uuhaa buu martaarai
2019-10-24
Bolor:
https://m.facebook.com/story.php?story_fbid=2609364239130938&id=100001721631371
2019-10-24
нямдорж одоо болио. хүүхэд, шахаа, тендер, бүх зүйлс чинь ил боллоо болио одоо зайлаа
2019-10-24
Nyamkar odoo boliulsan deeree shantaajnii zagalmailsan etseg
2019-10-24
nyamdorj nuguu hunteigee bish tuunii umd gutaltai temtseh hemjeenii hun gej helsen ni yag buuj bn. zugeer l ajlaa uguud zaluuchuuddaa bolomj olgo geheer BUUJ UGUHGUI geed l duvchignuh um...
2019-10-24
Баасанхүү одоо аль намд харяалагдаж байгаа вэ? Зүгээр л хэрүүл хийж сурсан улс байх юм аа. Хүмүүст таалагдах аргаа олж ядсан, ямар ч үр дүнтэй хийсэн зүйлгүй. Сэтгүүлчдийн зугааг гаргасан
2019-10-24
Нямдорж төрд хэрэгтэй хүн. Шалчигнасан Баасанхүүгээс хамаагүй илүү хүн. Баасанхүүгийн ардах эзэн нь Эби гээ биз дээ?
2019-10-24
нямдорж одоо болио. хүүхэд, шахаа, тендер, бүх зүйлс чинь ил боллоо болио одоо зайлаа
Zochin:
Nyamdorj said ch hatin mongol heregtei hvn dee
2019-10-24
Нямдорж огцор
2019-10-24
Zochin:
Ene hugshin odoo bolison ni deer bid hugjmuur baina yragshilmaar baina.Deeremchid lyivarchidtai temtseh baisan bol ali ert temtseed sain saihan boloh bailaa.Ylam l gaaraad daamjraad baina.henoo esreg temtseed baigaag ni oilgohoo bolilloo.
2019-10-24
Би:
Нямдорж үхэж байж л зайлах юм байна л да. Баасанхүү л болохоос үнэн л юм яриад байхын
2019-10-24