Галзуу өвчний эрсдэлд өртсөн 114 тохиолдол бүртгэгджээ
2019-10-24 14:43

 

Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм. Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.


2019.10.24-ний өдрийн байдлаар 15 аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 114 тохиолдол ЗӨСҮТ-д мэдээлэгдэж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна.


Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн тохиолдлуудыг эх уурхайгаар нь авч үзвэл ихэнх нь эзэнтэй нохойд уруулсан байна.

 

• Эзэнтэй нохойд (39.4%),


• чононд (18.3%),


• эзэнгүй нохойд (14.4%),


• үнэгэнд (8.7%),


• үхэрт (7.7%),


• мануулд (2.9%),


• мууранд (1.9%),


• тэмээнд (1.0%) уруулж, ноцуулсан байна.

 

Иймд иргэн та бүхэн сонор сэрэмжтэй байж галзуугийн сэжигтэй нохой, муур болон зэрлэг амьтанд уруулах, хазуулах, шүлсдүүлэхээс болгоомжилно уу.

Shuud.mn
Сонин хачин