“ХӨГЖЛИЙН ЖИМ-20” спорт наадам боллоо
2019-10-24

ЖЕМ ГРУПП-ИЙН “СПОРТ НААДАМ” БОЛЛОО

 

 

Үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын нэг “Жем Интернэшнл” ХХК үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой 2019 онд тохиож буй юм. Тэмдэглэлт ойн хүрээнд Жем Групп-ийн харьяа компаниудын дунд “ХӨГЖЛИЙН ЖИМ-ХОРИН ЖИЛ” спорт наадмыг 9-р сарын 24-27-ны өдрүүдэд Буянт Ухаа Спортын ордонд зохион байгууллаа.

 

 

Спорт наадам нь Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Хөл бөмбөг, Ширээний теннис, Дартс, E-Sport болон Үндэсний бөх гэсэн 7 төрөлтэй зохион байгуулагдсан юм.  Нийт 13 компанийн 500 орчим баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос багийн дүнгээр “Жем Трейд” ХХК-ийн баг тамирчид ийнхүү хоёр дахь жилдээ цомын эзэд болж амжилтаа бататгажээ.

 

Shuud.mn
Сонин хачин