С.Эрдэнэ: Хавдрын эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд таван цаас битгий харамлаач
2019-10-24

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Төсвийн хүрээний мэдэгдлээр орлогыг 675,2 тэрбум, зарлагыг мөн хэмжээгээр өөрчлөлт оруулж байна. Хэрвээ зарлага дээр нэмж байгаа бол нийгмийн өмнө тулгамдсан ХСҮТ-ийн санхүүжилтийн 19.8 тэрбум төгрөгийн тусгаж өгөөч гэдэг санал тавьсан. Уг асуудал улсын төсөв өргөн баригдах үед орж ирээгүй учир хүндрэлтэй байна гэдэг тайлбар хийж байгаа. Бид бүтэн жил ХСҮТ-ийн ор хоногийг нэмэгдүүлье, ачааллыг бууруулъя гэж ярьсан. Нэгэнтээ төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байгаа учир энэ асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсэг дээр тодорхой санал оруулж ирээч ээ. ХСҮТ-ийн 19.8 тэрбум төгрөгийн 5.8 тэрбум нь тавилга эд хогшил, эрчимт эмчилгээ, угаалга зэрэгт, 14 тэрбум төгрөг нь 100 ор нэмэгдэж байгаатай холбоотой ариутгалын зардал, орон тоо зэрэг орж байгаа. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Эдийн засгийн өсөлт, эхний 8 сарын төсвийн орлогын биелэлт, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэвэрт гарах хугацааг нааш нь татсантай холбогдуулаад төсвийн хүрээний мэдэгдлийн тоонд өөрчлөлт оруулж байгаа юм. Яагаад гэвэл төсвийн орлого өмнө тооцож байснаас нэмэгдэнэ гэж тооцсон. ХСҮТ-ийн эмнэлгийн асуудлын талаар би удаа дараа хэлж байгаа. Засгийн газар 2020 оны улсын төсвийг боловсруулж, өргөн барих хугацаанд ХСҮТ-ийн талаар яригдаагүй, нэг ширхэг цаас ч орж ирээгүй. Энэ төсвийн задаргаа ч орж ирээгүй байгаа. М.Билэгт гишүүний барилгыг худалдаж авах асуудалд ашиг сонирхлы зөрчил үүснэ гэж Засгийн газрын хуралдаан дээр яригдсан. Одоо түрээслэх асуудал орж ирж байна. Намайг хавдрын талаар ойлголтгүй гэж бодоод байна. Миний аав, ээж хоёр тэнд хагалгаанд орж байсан. Би хавдрын өвчлөлийг мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс барилга баригдахаар асуудал шийдэгдэнэ гэж хөнгөн гоомой хандмааргүй байна. Тийм учраас бүтэн жил Сангийн яам төсвийг боловсруулж байхад асуудал орж ирээгүй учраас хандлагыг нь би шүүмжилж байна. Эмнэлгүүдэд санхүү эрх мэдэл өгөх асуудал тавихад дэмжигдээгүй. Хагалгааны дараах эмчилгээг аймгуудын эмнэлэгт хийх боломж байгаа. Асуудалд цогцоор нь хандах хэрэгтэй гэсэн хариулт өглөө.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Та 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд орлогыг 675,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг 675.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ их мөнгөний цаана монголын нийгмийн өмнө тулгамдсан 19.8 тэрбум төгрөгийг зарцуулж өгөөч гэж УИХ-ын гишүүдийн нэрийн өмнөөс гуйж байгаа юм. Та үүнийг өнөөдөр ямар нэг буруу шалтгаан, тооцоо тайлбар хийгээд сонсоогүй, мэдээгүй хүн шиг улс төр хийхээ боль. Та Монголын ард түмний эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах баталгааг нь хангах төрийн үүргийг хэрэгжүүлж нийгмийн санхүүжилтийг нь хангаж  шийдвэрлэж өгөх  үүрэгтэй. Татвар төлөгчдийн хөрөнгө үүнд зориулагдах ёстой.  

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

 

-Эдийн засгийн өсөлтөө 3 жил дараалан 6 хувиар тооцсон. Төсвийн алдагдал буурч байгаа. Ирэх жилүүдэд асуудал ирж байна. 2020-2024 онд өрийн төлөлт явагдана. Төрийн болон хувийн хэвшлийн 14.3 тэрбум ам.долларын эргэн төлөлт байна. Саарал жагсаалтын эрсдэл бий. Аудитын дүгнэлтээр саарал жагсаалтад орвол төсвийн орлого буурах эрсдэлтэй гэжээ. Энэ эрсдлийг тооцсон уу? Төсвийн хүрээний мэдэгдлийг бид гүйцэтгэлээр нь явдаг. Цаашдаа бид ОУВС-тай хамтран явах төсөөлөл байна. ОУВС-гаас өгч байгаа зөвлөмж, төсөөлөл нэгдсэн төсөвт тусгасан уу? 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Сөрөг үр дүнг аль болох бага хугацаанд арилгахаар ярьж байна. Төсөв дээр ирэх эрдслийг тооцсон. Үр ашигтай, хүртээмжтэй төсвийг боловсруулах талд анхаарсан. Жишээ нь, Газар тариалан Монгол Улсад хэрэгтэй. Үүн дээр улсын төсвөөс ихээхэн мөнгө тусгах хэрэгтэй. Гэтэл Тариалан эрхлэлтийн сангаас их хэмжээний зөрчил илэрсэн. Тариалан эрхлэлтийн сан дээр 230 тэрбум төгрөгийг хийгээд үр ашиг нь 50 хувьтай байна. Тиймээс өндөр үр дүн гарах хөтөлбөр дээрээ бид мөнгө төсөвлөж байгаа. 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Нэгдсэн төсвийн хуваарилалт, зарцуулалтын байдал, орлого, зарлага нэмэгдүүлэх талаар орж ирж байна. Хавдрын эмнэлгийн орны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд асар их хэмжээгээр нэмэгдэж байгаа төсвийн явцад багтааж болохгүй юм уу. Өөрөө болохоор аав, ээж эмчлүүлж байсан, ойлгоно гээд байх юм. Хавдарт эмчлүүлж байгаагаас гадна бусад эдийн засгийн боломж, бололцоо бүх зүйл дагаж сүйрдэг шүү дээ. Хавдрын эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд таван цаас битгий харамлаач. Бололцоотой хэсэг нь өвдөхөөр гадагшаа яваад эмчлүүлдэг. Үндэсний ганц эмнэлэг дээр ядарсан, зовсон иргэд ирдэг. Нөхцөл байдлыг нь сайжруулахад юунд гар татаад байдаг юм. 

 

Засгийн газрын тэргүүн, ЗГХЭГ-ын орон нутагт өндөр дүнтэй хөрөнгө оруулалт тавьж. Ч.Хүрэлбаатар сайдын аймагт мөн хөрөнгө оруулалт өндөр байна.  Улстөржсөн төсөв оруулж ирж байгаа учир шалтгаан юу вэ? 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Эмнэлгийн хувьд шийдлээ гаргаад явж болно. Миний хувьд улсын төсөв боловсруулахад эмнэлгийн талаар нэг ч цаас оруулж ирээгүй байсан. Хавдрын эмнэлгийн санхүүжилтэд тойрог тойргоосоо тодорхой мөнгө хасаад оруулж болно. 

 

Ийнхүү УИХ-аар төсвийн хүрээний мэдэгдлийг ширүүхэн хэлэлцэв. Уг хуулийн төслийг гишүүдийн 62.5 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
дуугай тэр мөрийтэй тоглоод байгаа хурандаа найз нараа цэгцэл
2019-10-25
ХАХАХАХА:
хавдрын эмнэлэгийн асуудлаар урьд өмнө нь хэлэлцээд төсөвт мөнгө суулгахгүй яаасын. хамаг төсөв хэлцэгдээд мөнгө хувиарлаж байхад дараа нь солиорцгоохоо боливол яаасын.
2019-10-25
zochin:
chi bitgii hun doromjlood baillaa daa
2019-10-25
habdriin emnelegt mungu uguhgui bga hvmvvstei yu yarih be de oilgmjtoi lab zvrkh setgltei gh yamarch vndeslel alga
2019-10-25
Зочин:
Хүрэлбаатар бас нэг талаасаа зөв л ярьж байна.Хагалгааны дараах эмчилгээг аймгуудын нэгдсэн эмнэлэгт хийж болно.Химийн тариаг заавал хэвтэж хийлгэдэг учир Хавдарын төв эмнэлэгт хамаатан садан үр хүүхдийнхээ ажлыг алдагдуулан ирэлгүй Аймагтай хийлгэж болно. Хавдарын эмнэлэг Ч Нарантуул зах шиг чихэлдсэн байдалаасаа сална.Хавдарын өвчтэй нэг хүнийг доод тал нь 3 хүн дагалдаж ажил цаг заваа алддаг байдлыг ойлго хэрэгтэй.Баян өлгийгөөс гэхэд химийнхээ тариа зөвхөн нэг удаа хийлгэх гэж ирэхдээ өвчтөн асран хамгаалагчийнхаа хамт 5 сая төгрөг гаргах энүүхэнд байна.Аймгуудад хагалгааны дараах эмчилгээг өгвөл өвчтөндөө тэр ХӨСҮТ - д тэр аль аль талдаа төсөв мөнгөндөө гамтай байна.Бүх л хүн УБ-г зориод байхаар Хөдөө орон нутгын эмнэлэг эмч мэргэжилтэн хөгжихгүй байна Үүнийг дагаад Хөдөөнөөс хот руу шилжилт хөдөлгөөн ихэссэн байна.Өвчнөөсөө болоод бүртгэлгүй шилжин ирэгчэд УБ-ын утаанд тодорхой хувь нэмэрээ оруулж л байгаа шүү.
2019-10-25
Энэ гахай сонгууль ойртсоныг одоо мэдэж байна уу? Одоо л хавдрыг ойлгож гэнэ дээ өмхий шаар шавхруу.Нийгмийн даатгалаас хулгайлсан мөнгөө Хавдрын эмнэлэгт хандивлаа.Тэгвэл чиний шоу амжилтанд хүрнэ шүү.
2019-10-25
zochin:
chi bitgii hun doromjlood baillaa daa
AN:
Manai AN-darga khuviasaa l shiidchikh chadaltai baihad Khurel zevsgiin yuiinkhend beton armayur kran mran yaj oldokhov dee.
2019-10-24
Yag unen dee:
Hurelsuh ee!Hurelbaataraa havdariin emneleg mongo hairlaarai daa. Bas eruul mendiin said D.Sarangerel mini ovchnii ayan,eldev goe nertei "havdariin esreg ayan,eleg buten mongol" ch geh shig shougaar ovchniig iliarshuuldaggui yumaa ,emchildaggui yum aa. Setguulch mini ee oilgoch dee. guij baina.Orchin tsagiin stantartsad niitssen emnelegiin bair,tonog toroomj, chadvarlag emch nariin baga burdej baina hun ardaa havdariin ayuliig holduulj chadan aa.
2019-10-24
Yag unen dee:
Hurelsuh ee!Hurelbaataraa havdariin emneleg mongo hairlaarai daa. Bas eruul mendiin said D.Sarangerel mini ovchnii ayan,eldev goe nertei "havdariin esreg ayan,eleg buten mongol" ch geh shig shougaar ovchniig iliarshuuldaggui yumaa ,emchildaggui yum aa. Setguulch mini ee oilgoch dee. guij baina.Orchin tsagiin stantartsad niitssen emnelegiin bair,tonog toroomj, chadvarlag emch nariin baga burdej baina hun ardaa havdariin ayuliig holduulj chadan aa.
2019-10-24