Мотоциклийн ослоор таван хүн амиа алджээ
2019-10-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.21-24-ны өдрүүдэд нийт 1206 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 907-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 4  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон  байна.

 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

 

-2019.10.22-ны өдрийн 19:10 цагийн орчимд СХД-ийн 9 дүгээр хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч явган зорчигч 42 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон

 

-2019.10.20-ны өдөр 21:00 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг шороон замд Хавужи маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч М нас барсан.

 

-2019.10.21-ний өдрийн 11:30 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын нутаг шороон замд  Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Б нас барсан.

 

-2019.10.21-ний өдрийн 18:58 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад  сумын нутаг “Дөлгөөн” хүнсний дэлгүүрийн хойд замд Toyota Crown маркийн автомашины жолооч явган зорчигч 59 настай, эмэгтэй Д-г мөргөж амь насын хохироосон

 

-2019.10.21-ны өдөр 20:15 цагийн орчим Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Б нас барсан.

 

-2019.10.21-ны өдөр 21:48 цагийн орчим ХУД-ийн 3 дугаар хороо “Тэнүүн-Өлзий” ХХК-ны баруун замд Toyota prius маркийн автомашины жолооч явган зорчигч 65 настай, эрэгтэй Ж-г мөргөж амь насын хохироосон

 

-2019.10.23-ны өдөр 15:00 цагийн орчим Өмнөговь аймгийн “Сэврэй” сумын нутаг шороон замд Toyota Landcruiser маркийн автомашин онхолдож, зорчигч 5 сартай эрэгтэй Э нас  барсан.

 

2019.10.24-ний өдрийн 18:00 цагийн орчимд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг шороон замд  Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Э нас барсан.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 4.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 5,5 хувиар, гэмтсэн хүний тоо 52.9 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 33,3 хувиар  тус тус буурсан бол нас барсан хүний тоо 2 дахин өссөн  байна.

 

Сүүлийн өдрүүдэд хөдөөгийн иргэд мотоциклийн ослоор амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарсаар байна. Энэ долоо хоногт мотоциклийн ослоор таван хүн амиа алджээ. Он гарсаар эхний есөн сарын байдлаар 83 иргэн мотоциклийн ослоор нас барсан харамсалтай статистик байна.  Иймд төмөр хүлгээс татгалзаж морио унаж хэвшихийг хөдөөгийн иргэдэд уриалж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дайны мэдээ авч байгаа юм шиг л болчлоо, угаасаа зам дээрээ дайтаад байгаам бишүү. Хужаа мотоцикл хувхай приус 2-г цэгцлэхгүй бол ч... дууслаа даа удахгүй
2019-10-25
КАКА:
ЭЭ ХАЛАГ ГЭЖ ЯМАР Ч АЙМААР ЮМДЭЭ
2019-10-25