Монгол Улс "хар жагсаалт"-д орох шалгуур хангасан байсан
2019-10-25

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж эхэллээ. Төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

 

-"Саарал жагсаалт"-д орсны шалтгаан нь арилжааны банкууд эх үүсвэрээ 500 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой гэж байна. Монголбанк яаж хянасан бэ? Эх үүсвэрээ хаанаас гаргасан бэ? Үй олноор хөнөөх зэвсэг болон терроризмтэй тэмцэх хуулийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэж баахан яриа явсан. Үүнээс өмнө Оюутолгойн үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг ярихгүй гэсэн. Гэтэл "Оюутолгой"-н нь ажилчдаа 3000-аар цомхотгож, далд уурхайн үйл ажиллагааг 30 сараар зогсоосон гэж байна. Яагаад тусдаа асуудал холилдоод байна вэ?

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Монгол Улс ОУВС-тай хөтөлбөрийн ажлыг 2017 онд эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн нэг шаардлага нь арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийлгэсэн. Энэ үнэлгээгээр арилжааны банкууд 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. 6 сарын хугацаатай хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг авсан. Нэг банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүй. Тэр нь "Капитал" банк. Тиймээс татан буулгасан. Бусад 6 банк хөрөнгөө нэмэгдүүлэхэд 411 тэрбум төгрөг гаргасанд аудит хийлгэсэн. "Саарал жагсаалт"-д орох асуудал өнгөрсөн наймдугаар сард Тайландад болсон хуралдаанаар гарсан. Парист болох хурлаар "Саарал жагсаалт"-д гарах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй гэсэн. "Саарал жагсаалт"-ыг аудиттай шууд холбоод байгаад гайхаад байгаа юм. ОУВС, Дэлхийн банкны уулзалтад оролцож, дараагийн шатны арга хэмжээгээ танилцуулсан.  "Оюутолгой"-той холбоотой асуудлыг мэдэхгүй байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Монгол Улс "саарал жагсаалт"-д орлоо. Дараагаар нь гурав дахь удаагаа "саарал жагсаалт" гэж байхгүй байх, хар руу орох биз. Ам.долларын ханш өсөөд байна. Энэ нь "саарал жагсаалт"-тай холбоотой юу. Хөөн хэлэлцэх хугацаа "саарал жагсаалт"-д хамааралтай юу? 

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 

 

-Дэлхий ертөнц Монгол Улсад яригдаад байгаа асуудлыг сошиал мэдээгээр аваад байна. Манай монгол орны амьдралын талаар төдийлөн ойлголттой биш сошиал мэдээгээр яригддаг асуудлыг зарим ажилтнууд удирдлагаа мэдээлээд байдаг юм байна. 

 

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч н.Эрдэмбилэг:

 

-Хар, саарал жагсаалт албан бус хэллэг. Өмнө нь өнгөөр ялгадаг тохиолдол байсан. Хар, саарал жагсаалтын шалгуурыг манайх хангасан байсан. Хар руу орно шүү, дэвшил гаргавал саарал руу оруулна гэж байсан. 2020 ондоо багтаад энэ хяналтаас гарахаар ажиллаж байгаа.  

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Ам.доллар өсөх эдийн засгийн нөхцөл байгаагүй. "Саарал жагсаалт"-аас л үүдсэн. Мэдээллээ нэг болгох хэрэгтэй. Гадаад өрийн асуудал байна. Валютын нөөцийн эх үүсвэрийг ганцхан Монголбанк бүрдүүлдэг гэж үзэхгүй байна. Экспортоосоо бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бид хоёр их наядын алдагдалтай төсөв батлах гэж байна. Энэ эрсдлээ мөнгөний бодлого дээр тооцох хэрэгтэй. Энэ бүхнийг хэр тооцсон бэ?

 

Монголбанкны Ерөнхийлөчгч Н.Баяртсайхан:

 

-"Саарал жагсаалт"-аас гарах арга хэмжээний төлөвлөгөөг ФАТФ-аас гаргаж өгсөн. Байгууллага нэг бүрээр хийх ажлыг нь батлах хэрэгтэй. ҮАБЗ-д 2017 онд би "хар, саарал жагсаалт"-д орох нөхцөл бүрдлээ гэж танилцуулсан. Энэ зөвлөмж дээр ярилцаад бие биенээ буруутгах гэж оролдоод байгаа зүйлсийг бүгдийг зааж өгсөн. Засгийн газар, Монголбанк, ТЕГ, ШЕЗ, АТГ үнэлгээнд дурдсан газруудыг үе шаттайгаар шийдвэрлүүлэх арга хэмжээ ав гэсэн. Энэ зөвлөмжийг биелүүлсэн бол өнөөдөр бие биерүүгээ хуруугаа заагаад суухгүй байсан байх. 

 

Өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд мөнгөний бодлогыг чангаруулмааргүй байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монгол банктай зууралдаж суухаар тэр Оюутолгойтойгоо зууралдаачээ?! мөнгийг нь монголын арилжааны банкаар дамжуулаачээ?! СЯ, ХЗДХЯ-тайгаа хариуцлагаа яриачээ?!
2019-10-27
Har jagsaaltad oroh baisan. Bid sain ajillaj baij arai gej saarald oruulsan gej baina yy! Hoshin shog!
2019-10-26
Болд:
Ниргэсэн хойн нь хашгирав гэгчээр ямар ацаа хийж байсан новш нар вэ. Жил бур беенеерее очиод хешеенд нь мергеед байдаг Чингис хаан амьд байсан бол бугдийх нь толгойг цэмбийтэл авах байсан даа
2019-10-25
олон жил сууж хагарталаа баяжсан хулгайчуудыг энэ жил хөөж гаргаяаа, дараа нь хариуцлагаа тооцоё, хариуцлага ярих гэхээр гишүүн гэх сэтэртэй хамгаалалтан доор нуугдаад байна
2019-10-25
irgen:
ene toriinhon dendyy archaagui hymyys , dahij songoh bolomjgui ….yalanguya olon jil suuchihaad ard tymniig huurch garch irsen umnuud daraagiin songuuliar zeverleh heregtei shdee
2019-10-25