Б.Хурц нарын өмгөөлөгчид Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа
2019-10-28

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан хэмээн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг буруутгаж буй. Тэдний хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин прокурор эсэргүүцэл  бичиж, хэргийг шүүхээр болсон юм. Уг асуудалтай холбогдуулан өмгөөлөгч нар өнөөдөр (2019.10.28) мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар Ерөнхийлөгч Х.Баттулгад төрийн нууцад хамаарах эрүүгийн хэргүүдийг олон нийтэд ил болгох хүсэлтийг гаргаж буй аж. Ингэхдээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн 104 хавтаст материал болон эрүүдэн шүүсэн гэх 36 хавтаст материалыг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийх хүсэлтийг ҮАБЗ-ийн тэргүүнд хүргүүлж байна.

 

Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн “Өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах маш бага хугацаа олгосон. 36 хавтаст материалыг нүүрээр нь тоолж үзвэл 15 600 орчим нүүр байгаа. Энэ бүхэнтэй шүүх дээр танилцаад, тэмдэглэл үйлдэнэ. Гэхдээ тэмдэглэлээ авч гарах боломжгүй. Бичсэн тэмдэглэлээ санаад шүүх хуралдаа бэлтгэх нь боломж хязгаарлагдмал байна. Бид робот биш.

 

Бид Үндсэн хуульд заасан үйлчлүүлэгчийнхээ өмгөөлүүлэх эрхийг хангаж чадахгүй, хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээ өөртөө байлгаж болохгүй, гадагшаа юм ярьж болохгүй байхад нэр бүхий улстөрчид хэргийн материалыг задруулаад байна. Тэд хаанаас энэ материалыг аваад байна вэ. Тэгээд өөртөө ашигтайгээр олон нийтэд мэдээлээд байна.

 

Тиймээс өмгөөлөгч болон улстөрчид харилцан тэнцвэртэй байх үүднээс энэ бүх мэдээллийг ил болгож, олон нийтэд зөв ойлголтыг өгөх хэрэгтэй байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Umguulugchiin zuw. Huuliin baiguullagiin ajild uls turchid oroltsdog, huuliig hen zurchij deeguur ni alhdag we uls turchid. Umguulugchiin ert bol huiin baiguullagatai en tentsvv baih yostoi
2019-10-29
Зочин:
Тэгээд өмгөөлөхөө л больчихооч робот бишч гэх шиг худлаа шаах юмаа
2019-10-29
СЭРГЭЛЭН:
луйварчинг ӨМГӨӨЛӨХ хэрэггүй
2019-10-29
Алуурчны хамгаалагч
2019-10-29
МАНАН=Жэнко+Топор+Нямка сайд.
2019-10-28
Зоригийн аллагын захиалагч Нямка сайд Зоригийн аллагын захиалагч илрэх агшинд алуурчдаас уйлагнан уучлалт гуйж, ахыгаа битгий хэлээрэй суллая гэдэг нь Зоригийн аллагын захиалагч хэн болохыг хэлээд егсен! Аллагын захиалагчийг илрvvлэх гэсэн тагнуул, хууль хvчнийхнийг албан тушаалаа урвуулан ашиглаж xилсээр шийтгvvлэхээр зvтгэж буй Нямка сайд! Нямка сайдыг барьж хорьж, харин Хурц ба бусад тагнуулч, прокуроруудыг тушаал дэвшvvлж шагнах хэрэгтэй!!!
2019-10-28
Зоригийг зэрлэгээр яргалж алсан нь зев, алуурчдыг нь суллаж, шагнахыг хvcдэг нэг хvн Монголд байдаг нь Нямка сайд! Зоригийн аллагын ачаар Эрдэнэтэд хvv, хуурай хvvгээрээ шахаа хийлгэж нэг удаадаа 150 тэрбум тегрег тереес хусдагаа хvлээн зевшеерсен Нямка сайд!
2019-10-28
ӨӨ НӨГӨӨ МЭЛГЭРТ ДАНСТАЙ ӨМГӨӨЛӨГЧ-ХУУЛЬЧ ГЭХ НОГООН НҮДТЭЙ ЗАЛУУ ГАРААД ИРЛЭЭШДЭ
2019-10-28
та нар зайл:
Монгол хүмүүс байж манан гэх мафид худалдагдаж гэм зэмгүй 3 хүнийг хэлмэгдүүлж хорьж тамлахаа зогсоо. бүү гар хөл бол
2019-10-28
МАНАН=Жэнко+Топор+Нямка сайд.
Irgen:
Alyyrchdiig yagaad hamgaalaad baigaag oilgohgyi baina.Hergiig ilryylsen hymyysiig demjih heregtei.Hervee hydal hyyrmag baisan bol saaral jagsaaltand oryylahgyi lyivarchid avilgachdiig shyygeed shydarga baisan bol gaihah ium alga bailaa.Ted zuvhun shydarga tagnyyliin ajiltnyydaaas aij hereg tylgaj shyyh gej baina.
2019-10-28