Есөн сарын байдлаар 383 мянган албан тушаалтныг авлигын хэргээр шийтгэжээ
2019-10-28

 

Хятадын сахилгын хяналтын байгууллагууд 2019 оны эхний гурван улирлын байдлаар 383 мянган албан тушаалтныг авлигын хэргээр шийтгэсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2019 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд улс орон даяар авлигатай тэмцэх арга хэмжээний хүрээнд албан тушаалтнуудтай холбоотой 2,49 сая өргөдөл, гомдол хүлээн авсан байна.

 

Түүнчлэн 1,22 сая зөрчлийн нотлох баримт цуглуулсан бөгөөд 452 мянга гаруй тохиолдолд хэрэг үүсгэн шалгажээ. 

 

Энд дуулгахад сүүлийн жилүүдэд Хятадын бүх шатны авлигатай хийх тэмцэл нь БНХАУ-ын эрх баригчдын гол уриа болсон. 

 

Энэ хүрээнд "Үнэгний ав" нэртэй, авлигачдыг илрүүлэн баривчлах, хилийн чанадад зугатсан авлигачдыг эх оронд нь эргүүлэн авчирж, улсад учруулсан хохирлыг төлүүлэх зорилготой аян зарлаад олон жилийн нүүр үзэж байгаа юм. Авлигын эсрэг аяныг өнөөгийн дарга Ши Жинпин төрийн эрхэнд гарсныхаа дараа эхлүүлсэн бөгөөд аян хэрэгжих хугацаанд Коммунист намын 1,5 сая гишүүний авлигын хэрэг илэрч, зохих шийтгэлийг ноогдуулсан байна. 

 

ВИДЕО: Төрийн өндөр албан тушаалтан хонгилдоо 13 тонн алт нуужээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hyatadiin arga barilaar siitegdeg ch boloosoi?Mongol ylas syirch bna daa!!
2019-10-28