ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд айлчилна
2019-10-28

ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд, хурандаа генерал Денисов Илья Павлович Монгол Улсад айлчилна.

 

Тэрээр Улаанбаатар хотноо энэ сарын 29-нд зохион байгуулагдах  “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-д оролцох юм.

 

Хурандаа генерал Денисов Илья Павлович нь 2015 оноос ОХУ-ын Онцгой байдлын яамны Москва хотын Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад энэ оны 07 дугаар сард Онцгой байдлын яамны дэд сайдаар томилогдсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-09-09
Яамны дэд сайд биш, Онцгой байдлын дэд сайд гэх нь зөв байхаа сэтгүүлчээ
2019-10-29