Арслангийн хөшөөг шинээр урлан бүтээжээ
2019-10-29

1940 оны Улсын наадамд түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харъяат хурц арслан Ш.Ванчинхүүгийн шинэ хөшөөг Улаанбаатар хот дахь Буянт сумын нутгийн зөвлөлөөс санаачлан шинээр урлаж, аймгийнхаа БТСГ-ын өмнө байрлуулж байна.

 

Хуучин хөшөөг нь Буянт сумын Цэнгэлдэх хүрээлэн рүү нүүлгэх ажээ. Ховд нутгийн бөх Төрийн наадамд анх түрүүлсний 80 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд Ш.Ванчинхүү арслан шиг уран хурц барилдаантай бөх төрнө гэдэгт Ховдчууд итгэл төгс байдаг билээ.

 

Ховд аймгийн Буянт сумын уугуул Ш.Ванчинхүү арслан нь нам төрийн удирдах алба хашиж явсан тул Улсын наадамд тавхан удаа зодоглохдоо дөрөвт нь шөвгөрсөн, уран хурц барилдаантай, даруу төлөв, шударга зантай явжээ.

 

Мөн залуу үеийнхэндээ зориулж “Монгол бөхийн барилдааны тухай”, “Монгол бөхийн зарим мэх” зэрэг ном туурвисан сурган хүмүүжүүлэгч бөгөөд ард түмнийхээ дунд жудаг ёсыг сахидгаараа алдаршсан нэгэн билээ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Түрүү бөх
2019-10-29
Амьтаны хөшөө юм байх гэсэн чинь хүнийх байсан байна
2019-10-29
бараг амьд хүмүүсээсээ их хөшөөтэй боллоо, congratulations
2019-10-29