НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав
10-29

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогч Фекити Амоелоа Утойкамануг хүлээн авч уулзав.

 

Гадаад харилцааны яам НҮБ-тай хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурал Улаанбаатар хотноо болж байна.

 

Энэ хуралд оролцохоор ирсэн НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогч хатагтай Д.Утойкамануг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, гадаад худалдаа эрхлэхэд үнэ, цаг хугацаа их зарцуулдаг тээвэр, транзит орнуудаас хамааралтай байдал зэрэг далайд гарцгүй орнуудад тулгардаг нийтлэг саад бэрхшээлийг даван туулах асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин