Эдийн засгийн байнгын хороо хуралдана
2019-10-30

 

Өнөөдөр байнгын болон дэд хороодын хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

 

1.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Сайжруулсан түлшний талаарх холбогдох албан тушаалтны мэдээллийг сонсох.

 

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/.

 

3.Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хаалттай.

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

  • “Хүн ам хөгжлийн асуудлаарх Олон улсын бага хурал-25 жил” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөлдөх уулзалт 09.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
Shuud.mn
Сонин хачин