Мэдэгдэл: livetv.mn вебсайтыг шүүхэд өгөхөөр боллоо
2019-10-30

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК нь саяхан 5 жилийн ойгоо тэмдэглэн хийж бүтээсэн бүхнээ олон нийтэд танилцуулсан билээ. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн үед "Ачит Ихт" ХХК-ийн талаар зохион байгуулалттай илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацагдаж эхэллээ. Тухайлбал, livetv.mn вебсайт нь товч эрэн сурвалжлах хөтөлбөрөөрөө “Ачит-Ихт” ХХК болон түүний хувьцаа эзэмшигчийн нэр хүндэд илтэд халдсан, огт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг цувралаар бэлтгэн тарааж байгааг тус компанийн зүгээс эрс эсэргүүцэж, цагдаа, хуулийн байгууллагад хандаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

 

Мөн АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдуулан хэрэг үүсгэн шалгах болсонтой холбогдуулан шаардлагатай баримт бичгийг манай компанийн зүгээс гарган өгч, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

“Ачит Ихт” ХХК нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар нэгэн харилцан хамаарал байхгүй талаар өмнө нь удаа дараа мэдэгдэл хийж байсан боловч уг асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах явдал тасрахгүй байгаа тул холбогдох хууль, хүчний байгууллагад хандан шалгуулахаар боллоо.

 

Иймд хэвлэл мэдээллийн салбарынхан манай компанитай холбогдолтой аливаа мэдээ, мэдээллийг гаргах, нийтлэх тохиолдолдоо сэтгүүл зүйн гол зарчмаа баримтлах, мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхийг нягталж, зохих мэдээлэл, лавлагаа авсны үндсэн дээр гаргах, нийтлэхийг хүсэж байна.

 

“Ачит Ихт” ХХК нь үйл ажиллагаагаа зохих хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулж, холбогдох татвар, хураамж, төлбөрөө хуулийн хугацаанд нь, зохих ёсоор төлж ирсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

"АЧИТ ИХТ" ХХК

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Tsagaan Bait harvaanii holboo udirddag.Holboonii Amarjaldaa hariutslaga tootsoj chadahgui 1dasgaljuulagchaaraa tug tahij bgaa.Huuhed burees 8saya tugrug huraaj temtseend yavuulaad,huuhduud temtseendee buren oroogui./Temtseenii tax8000evro tuluugui geh shaltgaanaar/. Uuniigee herhen tailbarlah ve...
2019-10-31
Ардчилал, эрх чөлөөний эцэг Элбэгдоржид угаасаа огт хамаагүй компани гэсэн ш дээ. Юм л бол хойд талын хар овоохой гэгчээр хүргэн Дэнзэнгээ Жэнког ашиглаж төрөөс хулгайлсан 5 тэрбумыг нь төлүүлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаалгасан Алцанхуяг өвөөгийг гүтгэлэг гээ биз! Төрийн мөнгөний хулгайч Алцанхуягийг 20 онд ард түмэн сонгохгүй! Төрийн мөнгө хулгайлахаас өөрийг мэдэхгүй, ямар ч мэдлэггүй чадваргүйгээ NTV Улаан балд орохдоо Алтанхуяг харуулсан.
2019-10-30
ЮУГАА СОЛИОРООД БАЙГААН. ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ЯАГААД
2019-10-30
Duudaj awchiraad shalgaachee !!:
Zagaanii ehneriin duu Jargalsaikhanii Batlan hamgaalah yamand holbogdson hergiig yagaad shalgahgui tag bolchihwoo? Sigapurt Achit Eh kompanii toloologch darga hiigeed baigaa gesen ?
2019-10-30
Хэн тэгсэн юм луйварчидаа. Цагаантай холбоогуй гэж. Хуцаач Цагаан чинь Хузуугуй луйврчингын хамсаатан
2019-10-30
Зочин:
ашгүй дээ, муу livetv-г тэгэх болсон юм. яасан муухай TV вэ. хөөрхий муу цагаанаа, ээбий 2-ыг минь зүгээр идүүлж уулгахгүй. яадаг юм бэ хичнээн жил гадаа хэвтсэн аягүй бол удаан байгаад огт хэрэггүй болчих байсан овоолгыг идээ л биз, уугаа л биз хэнд ямах хамаатай юм бэ. LIVETV-гээс бусад нь захын чавганц ч энд элбэгдорж ямар ч хамаагүй гэдгийг, тэнд очдог ч үгүй, ажилладаг ч үгүй, цагааныхаа өгсөн жаал зугаа юмыг идчихээд л гэмгүй явдаг гэдгийг хэн мэдэхгүй байгаа юм бэ. шороо идлээ гэж юун сүртэй юм бэ, хөөрхий хөөрхий ээбий цагаанаа гэж хөөрхий минь хоёр тайрдас шиг биетэй цадаж ханахаа мэдэхгүй юмыг тэгж муучлаад, энэ муу хоёр минь идээгүй бол өөр идэх амьтан олдохгүй ч байсан юм бил үү
2019-10-30
Зочин:
хөөрхий муу цав цагаахан гэнэхэн цагаанаа минь өөрөө гуйж байгаад цаад элбэгдоржоо гаргаж ирэх нь дээ. бас боддог л бодол, адилхан байж ард нь үлдэх гээд байхаар нь мэдэгдэл гаргаж, худлаа хэвлэлийг шүүхэд өгсөн болж байгаад цаад эзнээ цаад элбэгдоржоо гаргаж ирэх нь. ццдхи нь ч хүн муутай новш юм, би үхэхээр чи үх гээд муу цагааныг тал дээр хаяад зугтаагаад гадагш явчихдаг. цагааныг барж идэхгүй ээ, одоо ингэж өргөдөл, мэдэгдэл гаргаж байгаад ээбийгээ холбоотой болохыг нь хуулиар батлуулаад бариулах нь.
2019-10-30
зочин:
шүүхэд өгөх тусам л өөрсдөө унана даа, одоо яах вэ, цагаанаа минь өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ гэж, хэвлэлтэй заргалдаад хэвлийтэйгээ үлдэх юм болов уу даа. цаад элбэгээгээ хамгаална гэж бардаад байгаа юм болов уу, өөрөө амь наанаа там цаана байгаа юм биш үү.
2019-10-30
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ:
ИЙМ ЗАВААН ЮМ ХИЙЖ МАНГАРТААД ОДОО БОЛИОООООООООООООО
2019-10-30