Монголыг цочоосон МЯНГАН хятад
2019-10-30

Цагдаа, тагнуул, гадаадын иргэн харьяатын байгууллагынхан хамтран өнгөрсөн шөнө Улаанбаатарын нутаг дэвсгэрээс 750 гаруй хятад иргэнийг баривчилжээ. Энэ тоо өсч 1 000 болсон бололтой. Хятад иргэнээс “харшилтай” монголчуудын хувьд энэ мэдээлэл цочирдом байлаа. Монголын үүрэн холбооны операторуудын  10 000 дугаар, өндөр хүчин чадалтай 1 000 орчим компьютер техникээр “зэвсэглэж”, нийслэлийн гурван зочид буудалд үүрэлсэн хятадууд юу хийж байв гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж буй нь мэдээж.

 

 

Мянган хятад Улаанбаатар хотод сүлжээ үүсгэн санхүүгийн луйвар, залилан, хакер хийж, хувийн мэдээлэл хулгайлсан байж болзошгүй гэнэ. Гэхдээ албаныхан баталгаатай, тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Энэ мэдээллийг уншсан, сонссон монголчууд өөр өөрийн таамгыг дэвшүүлж байна. Биткойн олборлолт гэж нэг хэсэг нь мэдэхийрч байхад нөгөө хэсэг нь сүлжээ тоглоомчид ч гэж хадуурч үзлээ. Бүр нөгөө хэсэг нь Хонгконгийн бослогын цахим баг гэсэн таамгыг ч дэвшүүлж үзэв. Ямар нь ч байсан 1000 хятад Монгол Улсыг хөгжүүлэх гэж Улаанбаатарт цуглаагүй нь мэдээж.

 

 

Монгол Улсад юу болоод байна вэ? Энэ асуултын хариулт тун хэцүү. Учир нь амар тайван эх оронд маань юу болоод, хэн юу хийгээд байгаад хэлэхэд түвэгтэй. Саяхан Өвөрмонголын иргэн Л.Үнэнбаатар гэх хүнийг албадан гаргаж, Хятадын төрд тушаасан мэдээлэл бий. Одоо тэр хүн Хөх хотын хорих төвд саатуулагдаж байгаа тухай мэдээллийг  манай нэр нөлөө бүхий хүмүүс олны хүртээл болгосон.

 

Өвөрмонгол иргэний албадан гаргалт, цаашлаа өчигдрийн баривчилгаа бидэнд урд хөрштэй холбоотой ямар нэг зүйлийг хэлээд ч байгаа мэт. Гэхдээ үнэндээ бид урд хөрштэйгээ сүлбэлдсэн үү, шөргөөцөлдсөн үү гэдгийг хэлэх боломжгүй.

 

Сүүлийн үеийн өндөр хүчин чадлын техник хэрэгслээр тоноглогдсон 1 000 хятад асар их санхүүжилттэй нь тодорхой. Улс дамнасан том асуудал дэгдэх нь мэдээж биз. Тэгвэл энэ олон хятад ийм төрлийн үйл ажиллагаа явуулахад Монголын талаас хэн нэгэн оролцоотой юу?!

 

Хамгийн гол нь цахимжсан энэ эрин үед орчин үеийн өндөр хурдны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гадаадын олон иргэн улсын нийслэлд маань орогнож, үйл ажиллагаа явуулж байсан нь л том асуудал гэдгийг мэдэж, ойлгох хүн олон биз ээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Адилхан Монгол ундэстэн байж Овормонголчуудаа Хятадад битгий тушаагаачээ.Ямар ч гадаад иргэд улс торийн шалтгаанаар оор улсаас орогнол хусэх эрхтэй байдаг.
2019-11-01
Зочин:
Тагнуулын алба ажлаа сайн хиймээр байна даа.
2019-10-31
Зочин:
Тагнуулын алба ажлаа сайн хиймээр байна даа.
2019-10-31
Зочин:
Хуцдаг гөлөг вэ !
2019-10-31
Иргэн:
Өөрөө тэр мянган хятадын нэг үү?
2019-10-31
ӨӨрөө тэр мянган хятадын нэг үү?!
2019-10-31
Зочин:
Харин ч тагнуулын байгуллга 8сараас хойш энэ хэрэгиыг хяналтанд авсан
2019-10-31
Ж.Баатар тагнуулаас явснаас хойш уг байгууллага утгаа алдсан.
2019-10-31
12610167:
Ингэж байхаар Хятадад элсчихье л дээ. Тэртээ тэргүй Хятад улс хөгжил дэвшил рүү ойртож явна. Хятадад элсвэл манай энэ хавь хурдны зам, төмөр зам тавигдана. Амар юм биш үү? Өвөрмонголчууд хятадтайгаа эвээ ололцоод болоод л байна.
2019-10-31
Зочин:
Хуцдаг гөлөг вэ !
Иргэн:
Өөрөө тэр мянган хятадын нэг үү?
ӨӨрөө тэр мянган хятадын нэг үү?!
iim.boltol n:
iim boltol n gene haha Tagnuuliin.baiguulaga harin sain.ajilsan hyanaltandaa bailgaj.bgaad.battai.bolgoj bgaad taslan zogsooaon medemhiireh herwggui
2019-10-30
hudlaa uls turjuuleh.hereggui:
Ene.bol huuli busaar minut sekund tutamd mungu olborloh ajilgaa olon tumnii tarhiig ugaaj.uls turjuuleh hereggui
2019-10-30
Iim boltol ni tagnuuliihan yugaa hiij bdag bnaa , er ni tagnuul bdgimuu ene tend zunduul yum bolj bn
2019-10-30
Зочин:
Харин ч тагнуулын байгуллга 8сараас хойш энэ хэрэгиыг хяналтанд авсан
Ж.Баатар тагнуулаас явснаас хойш уг байгууллага утгаа алдсан.
iim.boltol n:
iim boltol n gene haha Tagnuuliin.baiguulaga harin sain.ajilsan hyanaltandaa bailgaj.bgaad.battai.bolgoj bgaad taslan zogsooaon medemhiireh herwggui
зочин:
УИХ гишүүн Энхтүвшин мэтийн нөхдүүд Монгол улсаа Хятаджуулах бодолго бүр төрийн бодлогоор хэрэгжүүлж байгаа юм бүр тэдэнд зориулсан хуулийг хүртэл баталчихсан байгаа юм
2019-10-30
Эх ороноос хятад иргэнийг бүрэн гаргаж, оруулж ирсэн эздийг хатуу шийтгэх хэрэгтэй. Эх ороноо ариун байлгая.
2019-10-30
харамсалтай:
Хонгконгийн босогчид дэлхийд мэдээлэл цацах гээд цуглаж байсан байна. Даанч БНХАУ-ын захиалгаар гүйцэтгэх ажиллагаа авагдсан байна. Одоо Хятадад энэ хүмүүсийг шилжүүлэх нь байна даа
2019-10-30
МОНГОЛД ХУЖАА нар дэндүү үүрлэж бга шүү. ЭНЭ бол зөвхөн НЭГ хэсэг ньл бгааш дээ, Монголын газрыг дураараа худалдаж авдаг,байр худаддаж авах бол ердөө юу ч биш
2019-10-30
zochin:
illegal
2019-10-30
Click farm l biz.Ongirch sevj bj onigoond orov doo.
2019-10-30
zochin:
illegal
Gaza:
Computer barisan 1000 hujaa 10000000 hujaagaas iluu auyltai shuu, sain shalgah heregtei
2019-10-30
ХАРШИЛТАЙ БОЛЛОО:
ҮМХИЙ ҮНЭРТ АРАЙ ХИЙЖ ТЭСЭЖ БАЙНА. ӨНӨӨ ӨГЛӨӨ Ч ЯЛГААГҮЙ АРАЙ ХЭТЭРХИЙ ҮМХИЙ ҮНЭРТЭЖ БАЙНА. БҮР ТОЛГОЙ ӨВДДӨГ БОЛЦН
2019-10-30
Zochin:
Hamar dor ni turiin baigyyllagiin medeelel bankiig hakerdaad syyj baidag uim bish yy.
2019-10-30
dfd:
ӨНдөр хүчин чадалтай PC нтр гэдэгээ болиод юу хийж байв гэдгийг нь яримаар байна. ӨНдөр хүчин чадалтай РС гадаад хүн ашиглаж болохгүй гэсэн хууль байхгүйшдээ. кк
2019-10-30
зочин:
Төрд шургалсан хужаагийн шээснүүдийг бүгдийг нь мөрдөж мөшгөөд зайлуулаад өгөөч.
2019-10-30
Урвагчидыг цаазлах хэрэгтэй
2019-10-30
Иргэн:
Өчигдөр шөнө Айдастай хонолоо
2019-10-30
ХАРШИЛТАЙ БОЛЛОО:
ҮМХИЙ ҮНЭРТ АРАЙ ХИЙЖ ТЭСЭЖ БАЙНА. ӨНӨӨ ӨГЛӨӨ Ч ЯЛГААГҮЙ АРАЙ ХЭТЭРХИЙ ҮМХИЙ ҮНЭРТЭЖ БАЙНА. БҮР ТОЛГОЙ ӨВДДӨГ БОЛЦН