​Хятадын Элчин сайдын яам мэдэгдэл гаргалаа
2019-10-30

 

Монгол Улсын Тагнуул болон цагдаагийн албан хаагчид тусгай ажиллагаа явуулж олон тооны хятад иргэдийг баривчилсан мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. 

 

Мэдэгдэлд:

 

2019 оны 10-р сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн.

 

Монгол улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна.

 

Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.

Shuud.mn
Сонин хачин
Тэгэхдээ би бүх албан тушаалыг БҮГДИЙГ НЬ МӨНГӨ БОЛГОНО. Хэрвээ баригдах юм бол (М.Энхболд даргаа) Та аварна шүү. Биднүүс эрхээ авах юм бол (Ц.Сандуй) өөрийгөө аварна. Зөв үү? Доржзодов оо. Бүр ШИРХЭГ БОЛГОНООР НЬ БҮГДИЙГ НЬ АЛБАН ТУШААЛЫГ НЬ МӨНГӨ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. Үнэн биз дээ. Ц.САНДУЙ: Томилгооны буюу засгийн газар, төрийн байгуулга гэж тусдаа байгаа. А.ГАНБААТАР: Тийм, бүх шатаараа явна. Ц.САНДУЙ: Төрийн байгуулга гэдэг нь яахав, яам, тамгын газар. Аан, Засгийн газар гэдэг нь сайд. А.ГАНБААТАР: Тийм. Эхнээс дээрээс нь доош нь бүгдийг бичнэ, за юу… энэ дундаас, за юу, халиарууд (халява) бий. Тэр нь Хүрэлсүх мэтийн, за юу, Хүрэлсүх өөртэйгөө гурван хүн дагуулаад очно гэсэн үг, за юу, тэр нь мөнгө төлөхгүй. Пээдийж байгаад л орно. Ийм юмнуудыг биднүүс намын даргаар ялгуулах хэрэгтэй. Хэрвээ том намтай нийлээд ингэх юм бол, за юу, биднуус бол, за юу, нэг 100, 120, 130 ч юмуу, тээ, 150 тэрбум төгрөг цуглуулна. Баталгаатай. Ц.САНДУЙ: (утсаар М.Өлзий рүү залгаж) Чи нөгөө нэг данхайсан бүтцийг… юу билээ… тэрийг аваад ороод ирдээ… Сейфэн дээр байгаа юмыг аваад ороод ирдээ
2019-10-30