Ихэнх нутгаар цаг тогтуун, дулаахан байна
2019-10-31

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг тогтуун өдөртөө дулаахан байна.

 

2019 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэйЦас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин