Ч.Хүрэлбаатар сайдыг бухимдуулсан цэцийн шийдвэр
2019-10-31

Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт эцэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болголоо.

 

 

Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзлээ. Нэг үгээр хэлбэл байгалийн баялаг ашиглагчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх шаардлагагүй болов.

 

 47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

 

47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.

 

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах тухай хуулийн энэ зохицуулалт нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, 19.1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн хэмээн үзэв.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны энэ шийдвэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг уур бухимдлыг барлаа. Тэрбээр цахим хуудсанаа энэ шийдвэрийг эсэргүүцсэн хэд хэдэн жиргээ хийсэн байна. Тухайлбал, Ноцтой мэдээ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ!!! хэмээн бухимджээ. Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төлөхгүй болж байгааг мэдэгджээ.

 

 

Ингэснээр Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан зэрэг өрийг нь дарж, хуримтлал бий болгож, мөнгө цуглуулж байсан сангууд бүгд “будаа” болж байна. Сүүлийн хоёр жилийн хөдөлмөр “будаа” болох нь хэмээн Сангийн сайд уурлав.

 

Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг гайхаж байна. Тэд цэцийн энэ шийдвэр Монгол Улсад асар их хор хохирол, хямрал дагуулахыг хэлжээ.

 

Монгол Улсын иргэн бүр газар ухаж, уурхай тэсэлж чадахгүй. Товчхондоо хүн бүр байгалийн баялгийг хүртэж чадахгүй. Харин байгалийн баялгаас хүртэх боломж нь татвар. Үүнийг хуулиар тогтоож, зохицуулдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэц энэ татварыг ҮГҮЙ болголоо. Уул уурхайн бизнес татваргүйгээр үйл ажиллагаа явуулах тогтолцоо руу орууллаа. Үндсэн хуулийн заалтыг хангасан нэрээр иргэний эрхийг хязгаарласан шийдвэрийг цэц гаргасан нь энэ. 
 

Ирэх жилүүдэд цалин тэтгэвэр нэм хэмээн шаардах олон мянган хүний амыг хэрхэн таглах бол. Иргэдийн нийгэм, эдийн засгийн баталгааг Үндсэн хуулийн цэц хангаж өгөх үү?!

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
эдэнд Монгол улсыг хорлох ямар шалтгаан байдаг юм бол
2019-10-31
Vneniig helev:
Heleed yuhev.Naad mulguu sangiin said chini zoriud mushgij tarhi ugaaj baina.Tusuvuu burdvvlj chadahgvi bolhooroo vildvervvdee amiig ni barij unuu margaashiin ulls tur hiij bna daa
2019-10-31
САНГИЙН САЙДАА:
САНГИЙН САЙДАА. ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ УНШААД ТА ЮҮҮЧ ОЙЛГОСОНГҮЙ ДЭЭЭ.... ТАТВАРАА ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭЭД ДАВХАРДУУЛАЛГҮЙ, ЗӨВ ТООЦОЖ, ШУДРАГААР АВ Л ГЭСЭН. ТӨСӨВИЙН ЦООРХОЙГ НӨХӨХ ГЭЖ ТАТВАРЫГ ДАВХАРДУУЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ Л ГЭСИЙМ. ЮҮН ОЮУТОЛГОЙ, ЮҮН ЭРДЭНЭТ. ЭЛИЙРЭЭД БАЙЖ ТААРАХГҮЙ.ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ, ИХ ХУРАЛ ,БАЙНГЫН ХОРОО, ЗАСГЫН ГАЗАР ДЭЭРЭЭ САЙН АЖИЛЛА Л ГЭСЭН ҮГ.
2019-10-31
Vneniig helev:
Heleed yuhev.Naad mulguu sangiin said chini zoriud mushgij tarhi ugaaj baina.Tusuvuu burdvvlj chadahgvi bolhooroo vildvervvdee amiig ni barij unuu margaashiin ulls tur hiij bna daa
Яасан ханаж цададгүй бирдүүд вээ... . ... Танрыг цээрлэг
2019-10-31
ЗОЧИН:
Энэ Хүрэлбаатар Монголыг аж үйлдвэржүйлэхгүй гэсэн гадны бодлогыг дэмждэг хүн юм байна даа. Моргентау төлөвлөгөө гэж Германыг буурай дорой улс болгох төлөвлөгөө байсан юм. Энэ Хүрэлбаатар Монгол хүн мөн үү?
2019-10-31
ЗОЧИН:
Энэ Хүрэлбаатар Монголыг аж үйлдвэржүйлэхгүй гэсэн гадны бодлогыг дэмждэг хүн юм байна даа. Моргентау төлөвлөгөө гэж Германыг буурай дорой улс болгох төлөвлөгөө байсан юм. Энэ Хүрэлбаатар Монгол хүн мөн үү?
2019-10-31
ЗОЧИН:
Энэ Хүрэлбаатар Монголыг аж үйлдвэржүйлэхгүй гэсэн гадны бодлогыг дэмждэг хүн юм байна даа. Моргентау төлөвлөгөө гэж Германыг буурай дорой улс болгох төлөвлөгөө байсан юм. Энэ Хүрэлбаатар Монгол хүн мөн үү?
2019-10-31
Zochin:
Том компаниуд манай цэцээр захиалгат шийдвэр гаргуулж чадлаа. Өнөөдөр овоохон вм өөртөө атгаж чалаж л байвал, ард түмэн улс эх орон яах нь хамаагүй болсон, хоноцын сэтгэлтэй цэцээр бид яах ч юм билээ.
2019-10-31
Цэцийн гишүүд гар дээрээ овоо юм авсан юм байхдаа. Нөгөө барих эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүгд одоо худлаа болж байх шивдээ. Олигаархууд нь улам баяжаад л , иргэд ньулам ядуураад л. Хорвоо гэж...
2019-10-31
ter odbayar teguutei avilgach novshnuudiig BUUDYA.
2019-10-31
Naad:
Naad durfee itgechihsen heden alialagchdaa shorond hii
2019-10-31
Tun tsest mets vee:
Heden mudakuud bausiin bishuu . Tsetsiig buulgaj shorond hiisugei. Shuudveriig ni huchinguid toots
2019-10-31
зочин:
Цэцц та нар улсаа шууд хоролчихож байгаа юм биш үү.Наад мөнгө чинь одоо офшор руу л явна даа
2019-10-31
zocnin:
yu bolood bgaa yum be oilgohoo baila naad heden teneg yumnuudaa taraa
2019-10-31
ZOCHIN:
Tsetsiig taraa!
2019-10-31
зочин:
Улсаа хорлох нь хэнд ашигтай вэ гэж нэг алдарт нийтлэлч бичсэн байсан,Цэц арай ч дээ
2019-10-31
зочин:
Цэцийг татан буулгаад Дээд шүүхэд нэгтгэе
2019-10-31
зочин:
АМНАТ ийн татварыг баярцогт дурак утгагүй болгосон эрдэнэт үйлдвэр маш өндөр төлдөг оюутолгойг чөлөөлсөн тийм шудрага бус татвар байж болохгүй Цэцийн шийдвэр зөв байна уул уурхайн бүтээгдэхүүн завсрын бүтээгдэхүүн тийм учраас НӨИ тэй байх ёстой
2019-10-31
dandaa huvidaa ashigtai shiidveriig gargaj suutsgaah yum
2019-10-31
ene neg tsets gesen heden nohoig yah ve
2019-10-31