Япон: Галд сүйдсэн цайзыг сэргээн босгоно
2019-10-31

 

НҮБ-ын ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг, 10 дугаар сарын 30-ны шөнө гарсан гал түймэрт сүйтгэгдсэн Шүри цайзыг Японы Засгийн газар сэргээн засварлана гэж NHK мэдээллээ.

 

"Энэ бол эмгэнэлтэй үйл явдал. Цайзыг сэргээн босгохын тулд Засгийн газар бүх хүчээ дайчлана" хэмээн Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга пүрэв гаригт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Энэ цайзад пүрэв гаригт шилжих шөнө гал гарсны улмаас олон зууны туршид Рюкко улсын хаадын ордон байсан ордны цогцолборын гол, хойд, өмнөд хэсгүүд сүйдсэн байна.  Нийтдээ 4,2 мянган талбай шатсан гэж орон нутгийн гал унтраах газрынхан мэдэгджээ. 

 

Гал гарах үед цайзад хүн байгаагүй, урьдчилсан мэдээллээр цогцолборын гол хэсгээс гал түймэр эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн энэ хэсэгт баярт бэлтгэх ажил явагдаж байжээ. 

 

Японд Дэлхийн өв шатлаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин