Ирак: Эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үүссэн тав хоногт 100 хүн амиа алджээ
2019-10-31

Аравдугаар сарын 25-30-ны хооронд Иракт болж буй олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас 100 хүн амиа алдаж, 5,5 мянган хүн гэмтэж бэртсэн талаар RT агентлаг мэдээллээ. 

 

"Аюулгүй байдлын хүчнийхэн болон жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр хүч хэрэглэн, нулимс асгаруулагч хий, чулуу ашигласны улмаас 00 хүн амиа алдаж, жагсагч, хууль сахиулагчид нийлсэн 5,5 мянган хүн гэмтэж бэртжээ" хэмээн Иракийн Хүний эрхийн дээд комисс мэдэгдсэн байна. 

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын нэгэнд Иракд ард түмний эсэргүүцэл эхлэсэн юм. Багдад болон бусад томоохон хотуудын оршин суугчид Ерөнхий сайд Махдиг огцрох, амьдралын болоод эмнэлгийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах, авлига, ажилгүйдэлтэй тэмцэхийг шаардан жагссан. Улмаар жагсаал эмх замбараагүй байдалд шилжин, 113 хүн амиа алдаж, тус улсад хөл хорих цаг тогтоогоод байлаа.

 

Эсэргүүцэл долоо хоног түр намжсан ч  өнгөрсөн баасан гаригт дахин сэргэж, хууль сахиулагчид жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. 

 

Ирак: Эсэргүүцлийн жагсаалын улмаас 74 хүн амиа алджээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин