Хугацаа нь дууссан "Max fun" шоколадны он, сарыг засварласан байжээ
2019-10-31

Баянгол дүүргийн 2 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдээллээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах иргэний байранд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар хэрэглэх хугацаа дууссан Alpen gold-ийн 38 граммтай 3340 хайрцаг MAX FUN нэртэй шоколадны дууссан хугацааг засварлаж, хадгалж байсан зөрчлийг илрүүлэн, агуулах байрыг лацадлаа.Улсын байцаагчийн 02-03-292/22 тоот актаар хураан орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр ажиллаж байна.

 

 

2018 оны 11 сарын 21-нд үйлдвэрлэсэн 2019 оны 08 сарын 23-нд хугацаа нь дууссан MAX FUN шоколадыг 2020 оны 03 сарын 11 хүртэлх хугацаатай болгосон байдал:

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tanii minii ukhuurdum khuurkhun urs maani ideed khordlogo bolno gej bodogdokhgui bna uu. erkhemee
2019-10-31