БНАСАУ тийрэлтэт системийн ээлжит туршилтын буудлага хийснээ зарлалаа
2019-11-01

Аравдугаар сарын 31-ний пүрэв гаригт их калибрын тийрэлтэт системийн туршилтын буудлага хийснээ БНАСАУ батласан талаар Солонгосын Цахим мэдээллийн агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, туршилтыг БНАСАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академи явуулсан бөгөөд туршилт дууссаны дараа Хойд Солонгосын тэргүүнд туршилт амжилттай болсон талаар илтгэл илгээжээ.

 

Улмаар Ким Жон Ун "батлан хамгаалахын зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, бэхжүүлэхийн төлөө эргэлт буцалтгүй тэмцэж яваа" үндэсний батлан хамгаалахын эрдэмтдэд баяр хүргэсэн байна.

 

Цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр том калибрын пуужин хөөргөх төхөөрөмжүүдээс гэнэтийн цохилт өгөх замаар дайсны хүчирхэг бүлэглэлүүдийг устгах тийрэлтэт системийн хүчин чадлыг шалгах зорилгоор туршилт хийсэн байна.

 

Аравдугаар сарын 31-ний өдөр  Хойд Солонгос Япон тэнгисийн зүг хоёр сум харвасан бөгөөд эдгээр нь 90 км өндөрт, 370 км зам туулсан гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын хороо мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин