Долоо хоногт 111 согтуу жолооч саатуулагдав
2019-11-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.28-11.01-ний өдрүүдэд нийт 1113 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 818-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 1  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн  байна.

 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

 

- 2019.10.31-ний өдрийн 07:40 цагийн орчимд Дорнод аймаг Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг “Салхит” гэх газар /Аймгийн төвөөс хойш 67км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч  45 настай, эмэгтэй нас барсан.

 

- 2019.10.31-ний өдрийн 09:28 цагийн орчимд СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын замд Honda insight автомашины жолооч Toyota Mark X маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 51 настай, эмэгтэй А нас барж, 2 хүн гэмтсэн

 

2019.10.28-ны өдрийн 03:15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багийн нутаг “Сийрст” гэх газар /Сумын төвөөс урагшаа 10 км/ асфальтан замд Nord Benz автомашины жолооч,  Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 61 настай, эрэгтэй Б нас барсан.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 111 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 9.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 75 хувиар, нас барсан хүний тоо 62.5 тус тус буурсан бол гэмтсэн хүний тоо 25 хувиар өссөн байна.

Shuud.mn
Сонин хачин
Huz:
Lalruud bariad yahav de shiitgel ni baga yum Chin yer ni mgl iig mgl oor ni tsooloh bodlogo hier udaan urgeljkeh ve
2019-11-01