Трампыг Сирийн газрын тосыг хулгайлах гэж байгаа хэмээн буруутгав
2019-11-04

2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа, АНУ-ын Ардчилсан намын сенатч Тулси Габбард Ерөнхийлөгч Дональд Трампыг Сирийн газрын тосны орд газруудыг булаан эзлэх эрмэлзэлтэй хэмээн буруутгажээ. 

 

Энд дуулгахад, АНУ Сирийн газрын тосны орд газруудыг хамгаалуулахаар цэрэг илгээнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байлаа.

 

Трамп Америкийн цэргүүдийг Сириэс эх орон руу буцаахын төлөө зогсож байсан ч одоо цэргүүдийг үлдээж байгаа нь алан хядагчидтай тэмцэхийн тулд биш харин АНУ-д биш Сирийн ард түмэнд хамаарах орд газрыг хамгаалах зорилготой гэж Габбард мэдэгджээ.

 

"Сирийн дэглэмийг өөрчлөх нэрийн дор, анхнаасаа л эхлэх ёсгүй байсан мөн нэн даруй зогсоох ёстой эцэс төгсгөлгүй дайны тактикийн жишээ" хэмээн Габбард мэдэгдснийг Холбооны мэдээллийн агентлаг дамжууллаа.

 

Эргэн сануулахад, АНУ Сирийн хилийг биш харин газрын тосны нөөцийг хамгаалах сонирхолтой байгаа гэж Дональд Трамп 11 дүгээр сарын нэгний өдөр мэдэгдсэн юм. 

 

Харин үүнийг ОХУ бруутгаж, АНУ-ын цэргүүд Сирийн газрын тосны орд газруудын орчимд үйл ажиллагаа явуулах нь хууль бус гэж мэдэгдэж байлаа.

 

Сирийн газрын тос хэнийх болох вэ?

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин