Гитлерийн дүрд хувирсан хүүгээс болж хоёр багш ажилгүй болжээ
2019-11-04

АНУ-ын нэгэн сурагч Хэллоуины баяраар Гитлерийн дүрд хувиран ирснээс болж сургуулийнх нь хоёр багш ажлаас халагджээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Америкийн Юта мужийн Криксайд бага сургуульд бага ангийнхан Хэллоуины баяр тэмдэглэж байгааг  харуулсан гэрэл зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дараа шуугиан дэгдсэн байна.

 

Гэрэл зураг дээр бяцхан хүү Гитлерийн дүрд хувирсны дээр ангийнхныхаа өмнө нацист мэндчилгээгээр мэндэлж байгаа нь дүрслэгджээ.

 

Энэ нь олон нийт төдийгүй тухайн сургуулийн удирдлагыг цочирдуулж, улмаар сургуулийн захирал болон нэг багш  энэ хэргийн улмаас ажлаасаа халагдсан байна. 

 

Үүний дараа Юта мужийн еврейчүүдийн нэгдсэн холбооноос сургууль болон эцэг эхчүүдэд хандан цаашид энэ төрлийн хувцас хүүхдэд сонгохгүй байхыг уриалжээ.

 

Мөн тойргийн захиргааны зүгээс "үзэн ядалт төрүүлэх үг хэллэг, дүрслэл, зан байдлыг дахин гаргахгүй" байхад анхаарна хэмээн мэдэгдсэн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин