Чили: Эсэргүүцлийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 1600 давжээ
2019-11-05

Чили улсад 10 дугаар сарын 17-наас хойш  эсэргүүцэл эмх замбараагүй байдлын  үеэр шархдсан, гэмтэл бэртэсний  улмаас 1659 хүн эмнэлэгт ханджээ. 

 

Тус улсын Хүний эрхийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, 40 хүн сум, 473 хүн бороохой, 305 хүн үл мэдэгдэх галт зэвсгийн  улмаас шархдаж гэмтсэн байна. Харин эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хүний тоо 4364 болсон бөгөөд тэдгээрээс 479 нь насанд хүрээгүй хүн байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, даваа гаригт Чилийн нийслэл болон бусад хотуудад Засгийн газрын бодлогын эсрэг олныг хамарсан жагсаал дахин өрнөж улмаар жагсагчид хууль сахиулагчидтай мөргөлдсөн байна. Чили улсын цагдаагийнхны мэдээлснээр жагсагчид шатамхай шингэнтэй лонх шидсэний улмаас цагдаагийн хоёр алба хаагч нүүрэндээ хүнд түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгджээ.

 

Эргэн сануулахад, метроны үнийн өсөлтөөс үүдэн 10 дугаар сарын 14-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цар хүрээгээ нэмэгдүүлэн, эмх замбараагүй байдал болон хувирсны дээр 10 дугаар сарын 25-ны өдөр ээлжит жагсаалд сая гаруй хүн оролцсон нь тус улсын түүхэн дэх хамгийн том жагсаал болсон. 

 

Хэдийгээр метроны зорчих тасалбарын үнэ нэмэх шийдвэрийг цуцалсан ч ард түмнийг туйлдуулсан бодлого баримталж байна гэж үзсэн чиличүүд үргэлжлүүлэн жагссаар байгаа нь энэ юм. 

 

 

Дөрвөн центээс үүдэлтэй эсэргүүцэл

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Үхэрнүүд мах нь 15000 хүрчээд байхад мөөрөлдөөл... гадны хүүхдүүд яаж байна? Айлын хүүхдүүд хол явна даа
2019-11-05