АНУ: Трампыг эсэргүүцэгчдийн тоо нэмэгджээ
2019-11-05

 

The Wall Street болон Journal NBC News сонинуудын явуулсан судалгаагаар америкчуудын 49 хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг импичмент зарлах ажиллагааг дэмжиж байгаа гэсэн дүн гарчээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн сард явуулсан судалгаатай харьцуулахад Трампыг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахыг дэмжиж байгаа хүний тоо зургаан хувиар өссөн байна.

 

Харин АНУ-ын иргэдийн 46 орчим хувь нь Ерөнхийлөгчийг огцруулах, шийтгэл ноогдуулахын эсрэг байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад АНУ-ын сенатад тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг шалгалт явуулж байгаа бөгөөд үүний дүнгээр Трампыг суудлаас нь огцруулж болзошгүй байгаа юм. Ийм ажиллагаа явуулах болсон шалтгаан нь Трамп ирэх оны сонгуульд өөрийнх нь гол өрсөлдөгч байж мэдэх Жо Байденыг "замаасаа зайлуулах" үүднээс Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ Байдены хүү удирдлагад нь ажиллаж байсан Украины хийн компанийн эсрэг хэрэг үүсгэн шалгахыг тулгасан гэх мэдээлэл юм.

 

Энэ мэдээлэл гарсны дараа АНУ-ын хууль тогтоох байгууллага дахь ардчилсан намынхан Трампыг хууль зөрчсөн гэж үзэн импичмент зарлах ажиллагаа эхлүүлснээ есдүгээр сард зарласан юм.

 

 

Трамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин