Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2019-11-07

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус,  бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэйЦас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин