Энэ амралтаар "Ид шидийн орон"-ыг зориорой
2019-11-23

 

"Лантуун дохио" ТББ-с санаачлан хэрэгжүүлдэг Ид шидийн орон хүүхэд хамгаалал хөгжлийн төв нь 2 дахь салбараа Улаанбаатар хотын баруун бүсийн алсагдсан гэр хороолол болох Улиастайн эцэст барьж байгуулан өнөөдрийг хүртэл 85 хувьтай хийгдсэн ажлаа танилцуулах “Нээлттэй өдөрлөг”-ийг 2019.11.23-27-ны хооронд таван өдөр зохион байгуулж байна.

 

Ид шидийн орон 2 төв нь 2019 оны 5 сард хов хоосон газар худалдан авснаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд ердөө зургаахан сарын дотор барилгын танилцуулга хийх хэмжээнд хүрээд байна. Тус нээлттэй өдөрлөгийн зорилго нь өнөөдрийг хүртэл Ид шидийн орон төсөлд хандив өргөсөн олон мянган хандивлагчдадаа талархах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нээлттэй дэлгэн үзүүлэх юм.

 

Тус арга хэмжээ хүн бүрт нээлттэй бөгөөд өдөр бүр 10-17 цагийн хооронд 5 өдөр үргэлжилнэ. Өдөрлөгийн үеэр “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, "Ид шид хэрхэн бүтсэн бэ" цуврал баримтат кино, олон мянган номтой “Шидэт кафе” болон бусад бүтээн байгуулалтыг үзэж сонирхох боломжтой. Мөн та ид шидтэй ах эгчээр бүртгүүлэн, хандивын худалдан авалт хийж Ид шидийн орныг дэмжиж болно.

 

Ид шидийн орон 2 төв баригдсанаар хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд нөхцөлтэй 130-150 хүүхэд цэцэрлэгт үнэ төлбөргүй хамрагдаж 3000 орчим хүүхэд номын сан, хамгааллын төв, балет бүжиг бясалгалын сургууль, сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ авах, бүх төрлийн сургалтуудад хамрагдах, бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 5000 гаруй модтой төгөл гэх мэт алслагдсан гэр хорооллын бүсэд маш чухал хөрөнгө оруулалт болох юм.

 

Тус төслийн бодит өртөг нь нийт 2.3 тэрбум төгрөг бөгөөд дотор тохижолттойгоо хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад одоо 250 сая төгрөг дутуу байна. Энэ төлбөр нь барилгын үндсэн том гэрээт ажлуудын комиссын дараах үлдэгдэл юм.

 

Холбогдох утасны дугаар


Лантуун дохио ТББ-н менежер Ганбаяр 94222888


Ид шидийн орон 2 төслийн менежер Ундраа 88084470

 

Хаяг – Гачуурт руу явах замд хойшоо эргээд Улиастайн шинэ эцэст хүрэн, “Ид шидийн орон 300 метр” гэдэг том самбарыг дагаад явахад Ид шидийн орон 2 төвд очиж болно

Shuud.mn
Сонин хачин
Mj:
Chamd yamat hamaatai yum be.. shees mine.
2019-11-25
Ганжавхлан худалч гар. Монголын ард тумэн хомпаниудын егсен менгений тайланг хэзээ тавих вз.
2019-11-25
Mj:
Chamd yamat hamaatai yum be.. shees mine.
Зочин:
Энэ обьектын өмчлөгч нь хэн билээ.
2019-11-23