Буян номын үйлийг эхлэхэд сайн
2019-11-24

Аргын тооллын 11 дүгээр сарын 24. Адъяа гараг. Билгийн тооллын намрын адаг хөх нохой сарын 28. Салхины эх одтой, хөхөгчин үхэр өдөр. 

 

Өдрийн наран 08 цаг 10 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам, хуврага болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. 

 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээх буюу засуулахад тохиромжгүй. 

Shuud.mn
Сонин хачин