Халхын голын тухай баримтат киноны зураг авалт эхэллээ
2019-11-25

 

Оросын Петербург хотноо Халхын голын тухай баримтат киноны зураг авалт эхэлжээ. RG агентлагийн мэдээлснээр уран бүтээлчид киноны салбарынхны гол уламжлал болох камерын хөлөнд таваг цохин хагалснаар төслөө эхлүүлсэн байна.

 

Халх голын эрэг дээрх баатарлаг үйлсэд зориулсан баримтат драм бүтээх ажлыг найруулагч Андрей Егоров, зураглаач Максим Шварцкопф, жүжигчин Владимир Ярош нар хариуцаж байгаа юм байна. 

 

"Энэ төсөл тулалдааны талаар өгүүлэх бодит дүрс, материалуудыг эрэн хайх ажилтай нягт холбоотой. Үүнд Оросын түүхийн нийгэмлэг болон Монгол улсын  Ардчилсан намын орлогч дарга Банзрагчийн Дэлгэрмаа туслаж байгаа юм. Тэдний тусламжаар бид саяхныг хүртэл олонд үзүүлээгүй байсан ховор баримт, бичлэгүүдийг цуглуулж чадсан" хэмээн "Ленфильм"-ийн Ерөнхий захирал, киноны продюссер Эдуард Пичугин мэдээлжээ. 

 

"Ленфильм"-ийн нэгдүгээр павильонд тусгай тайз чимэглэл хийсэн бөгөөд тэнд кастинг-бэлтгэл явагдах юм байна. Энэ сарын 26-нд Монголын жүжигчдийн сонсгол болох бөгөөд тэд Халх голын үйл явдлын гэрч болсон хүмүүсийн өдрийн тэмдэглэлийн хэсгээс унших юм байна.

 

Тэд зураг авалт болон эвлүүлгийн ажлаа ирэх сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hend ch heregteiin
2019-11-25