Түргэн тоглолтын улсын аваргууд тодорлоо
2019-11-25

 

Монголын даамын холбооноос блиц, рапид тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 23-24-нд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр зохион байгуулав.

 

Тэмцээний блиц буюу түргэн тоглолтод эрэгтэй 56, эмэгтэй 26 тамирчин өрсөлдлөө. Швейцарь системээр 9 тавил тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 15 оноогоор тэргүүллээ. Мөнгө, хүрэл медалийг ОУИМ Г.Ганжаргал (Ирээдүй), ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) нар 14 оноогоор хүртэж, ОУИМ Р.Манлай (Алтан хүү) 14, СМ Ц.Эрдэмбилэг (Хийморь хөлөг) 13 оноогоор шагналт IV-V байранд шалгарлаа.

 

Харин эмэгтэйчүүдээс ОУИМ Б.Мишээл (Ирээдүй) боломжит 18 онооноос 16-г авсан амжилтаар аваргалсан. Түүний ард адилхан 12 оноотой дөрвөн тамирчин жагссан бөгөөд коэффициентийн зөрүүгээр ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Идэр ИС) мөнгө, СМ Н.Лхагвадолгор (Ирээдүй) хүрэл медаль хүртэж, СМ Б.Отгон-Эрдэнэ (Сонгодог байрлал), СМ Б.Есүй (Сонгодог байрлал) нар удааллаа.

 

Блиц тэмцээний ахмадын ангилалд ДМ Ц.Эрдэнэдалай (СХД), ДМ Д.Отгонцэцэг (ЧД), өсвөрийн ангилалд СМ П.Эрхэмбилэг (Дебют), ДМ Ц.Цацрал (Ирээдүй) нар тусгай шагналын эзэд болцгоожээ. Тэмцээний рапид буюу түргэвчилсэн тоглолтын төрөлд эрэгтэй 60, эмэгтэй 29 тамирчин өрсөлдсөн. Дүн гарахад эрэгтэйчүүдээс ОУИМ Г.Ганжаргал (Ирээдүй) 16, ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 14, ОУИМ Р.Манлай (Алтан хүү) 14, эмэгтэйчүүдээс ДДХМ Б.Мөнхжин (Алтан хүү) 14, ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Идэр ИС) 14, ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү) 14 оноогоор медалийн эзэд болсон.

 

Шагналт IV байранд СМ Б.Батжаргал (BBG мастер), СМ Б.Есүй (Сонгодог байрлал), V байранд ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс), СМ Б.Анужин (Алтан хүү) нар шалгарчээ. Тусгай шагналыг хөвгүүдээс ДМ С.Болор (Ирээдүй), охидоос ДМ М.Нарантуяа (Ирээдүй), ахмад тамирчдаас СМ П.Лхагвасүрэн (Хэнтий) нар хүртсэн байна.

 

Блиц, рапид тоглолтын УАШТ-ийг Х.Эрдэмбилэг захиралтай “Рендер” ХХК ивээн тэтгэлээ. Дээд лигийн цувралын сүүлчийнх нь болох энэхүү тэмцээний дараа “Final 2019” оны шилдэг даамчныг шалгаруулах шувтаргын тэмцээнд оролцогчдын нэрс тодрох юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин