Байрны үнэ дийлэхгүй лондончууд завин дээр амьдрах нь нэмэгджээ
2019-11-25

Байр худалдан авах боломжгүй лондончууд завин дээр амьдрах нь нэмэгдсэн талаар Форбс мэдээллээ. Ийм "байр" орон сууцнаас хавьгүй хямд тул ийм сонголт хийх болсон гэнэ. 

 

Форбсын мэдээлснээр олон мянган хүн үнэтэй түрээсийн байр эсвэл орон сууц худалдан авахаас татгалзаж, завин дээр амьдрах болжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Англид усан сувгуудаар зорчих боломжтой байдлаар бүтээсэн завинуудыг хүмүүс олноор худалдаж авах болсон бөгөөд эдгээр завь нь "кинг-сайз" хэмжээтэй орноос яльгүй л өргөн, өөрөөр хэлвэл ганц бие хүмүүст тохиромжтой байдаг гэнэ.

 

Мөн ийм завинуудыг хотын аль нэг дүүрэгт зогсоох боломжтой, үүний тулд жилд ердөө 1284 доллар төлөхийн дээр Лондон хотноо зарагдаж байгаа орон сууцнуудаас хэд дахин бага үнэтэй аж. 

 

Тодруулбал, Лондон хотноо орон сууцны дундаж үнэ 609 мянган евро орчим байгаа бол 60 футын өргөнтэй завь авахад дунджаар 83 мянган евро байдаг гэнэ. 

 

Түүнчлэн "тасралтгүй хөвөх" зөвшөөрөлтэй байдгаараа энэ төрлийн сууц ихээхэн эрэлттэй байдаг хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Завь эзэмшигчид нэг газраа хоёр долоо хоногийн туршид зогсох эрхтэй бөгөөд зөвшөөрлөө хүчинтэй хэвээр хадгалахын тулд жилийн туршид 20 милийн тойрог газарт аялах ёстой аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин