Дугаарын хязгаарлалт хоёр хоног үйлчлэхгүй
2019-11-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ мягмар, лхагва гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. 

 

Тиймээс бүх нийтээрээ амрах энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин