Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019-11-28

Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 2. Бархасвадь гараг. Гар одтой, Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Shuud.mn
Сонин хачин