НИТХ-ын ээлжит хуралдаан хойшлов
2019-11-28

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIX хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх байсан ч хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжихтэй холбогдуулан маргааш /2019.11.29/ 10.00 цаг хүртэл түр хугацаагаар хойшлуулжээ. 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

 

1.1 Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай


Танилцуулах: Ж.Батбаясгалан/Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч/


1.2 Монгол Улсын Засгийн Газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга


Танилцуулах: Д.Мөнхжаргал/Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч/
 

1.3 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай танилцуулга


Танилцуулах: О.Мөнгөншагай/Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч/

Shuud.mn
Сонин хачин