Татвар төлөх илүү хялбар боллоо
2019-11-28

 

Татвар төлөгчид татвараа төлөхийн тулд банкинд дугаарлаж зогсох шаардлагагүй боллоо. Та бүхэн Татварын удирдлагын нэгдсэн систем буюу e-tax.mta.mn хуудсаар нэвтрэн орж өөрт ногдсон татвараа төлөх юм. Ингэж төлөхийн тулд тус хуудсаар зочилж, нэвтрэх нэр, нууц үгээ хийнэ. Үүний дараа нүүр хуудсаас төлөлт цэс рүү орж, нэхэмжлэх цэсийг сонгоно. Ингэхэд таны төлөх ёстой татварын нэхэмжлэх гарч ирнэ.

 

 

Та гарч ирсэн нэхэмжлэхийн дугаараар мобайл, интернет банк, Q pay аппликейшнээр дамжуулан төлөлтөө хийх боломжтой. Мөн та татвараа урьдчилан төлөх боломжтой болж байна. Ингэхийн тулд та нүүр хуудсаас төлөлт цэс рүү орж, урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх цэсийг сонгох юм. Мөн адил гарч ирсэн нэхэмжлэхийн дугаараар банкинд дугаарлаж, цаг хугацаа алдалгүй мобайл, интернет банкны үйлчилгээг ашиглан төлөх боломжтой юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин