С.Ганбаатар: 600 мянган төгрөгийн цалинтай
2012-01-18

-Танайх ам бүл нэмсэн үү. Танайд хоноё нэвтрүүлгээр гарч байхад гурван охинтой байсан шиг санах юм? -С.Ганбаатар: Дөрвөн охинтой. Дахиад бүл нэмэхийг хүсч байна. Гэхдээ би ганцаараа шийдэхгүй/ инээв/ -Та хэдэн хүүхэдтэй вэ? С.Ганбаатар: Би дөрвөн охинтой. Би өмнө нь амьдрал зохиож байсан. Нэг охинтой. Нийлээд дөрвөн охинтой л доо. -Хүүхдүүд чинь хаана сурдаг вэ? С.Ганбаатар: 18 дугаар сургуульд сурч байгаа. -Улсын сургуульд уу? С.Ганбаатар: Тийм. Хүүхдээ хувийн сургуульд сургаж байгаа хүмүүсийг би хүндэтгэж байна. Миний хүүхэд улсынхаа сургуульд сургаад үсээ зулгаалгаад, зодуулаад магагүй өөрөө үс гэзэгнээс нь зулгаагаад явж байх хэрэгтэй. Ард түмний эд эс байх ёстой. Өнөөдөр Зайсанд амьдарч байгаа хүн  өөрөө өөрийгөө шоронд хийсэн байна. Хэрмэл хашаан дотор өөрийгөө хийсэн байна. Хүүхдүүд эрх ашгаа хасуулсан хүүхдүүдийг нь хашаанаас нь автобус аваад буцаагаад хашаатай сургууль руу аваачиж байна. Би тэдгээр хүмүүсийг өрөвдөж байна. -Таны цалин хэд вэ? С.Ганбаатар: 600 мянган төгрөг. Гурван номноосоо сардаа 500 мянган төгрөгийн орлого авдаг. Миний англи хэлний ном гараад л зарагддаг. Би түүнээсээ орлогоо олдог. Би лекц уншиж олсон орлогоороо дандаа хандив өргөдөг. Би Налайхад өнгөрсөн даваа гаригт нэг сая төгрөгөөр уншсан. Дэлхийн Энхтайваны байгууллагын хүүхдүүдэд нэг сая төгрөгийг шууд дансаар хандивласан. Би лекцээрээ дандаа хандив өргөдөг.
Shuud.mn
Сонин хачин
Машинаа унаад явах боломжтой зээл:
Бүх төрлийн автомашин барицаалж шуурхай зээл олгоно, Та машинаа унаад явах боломжтой . Үнэлгээ өндөр хүү бага . та яг одоо залгана уу. Бид таны зээлийг 10 минутанд шийднэ 99108696 95909200
2013-01-03
ugaasaa hudlaa gar. gaviyat showchin tsoltoi
2012-09-27
Хүн итгэхийн арга алга. Тогтмол зарагддаг ном гэж юу байхав. Чамд итгэхгүй байна. Чи хүмүүсийг тэмц гэж уриалж байснаас ажилла гэж уриалбал итгэнэ
2012-01-25