Хонконгод жижиглэн худалдаа эрс буурчээ
2019-12-03

 

Хонконгод жижиглэн худалдааны түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 дугаар сард 24,3 хувиар унасан талаар CNBC мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ уналт нь Хонконгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд олон сар үргэлжилсэн засгийн газрын эсрэг жагсаал жуулчдыг "үргээж", хэрэглээний бүтээгдэхүүний худалдаанд сөргөөр нөлөөлсөн байна.

 

Есдүгээр сард жижиглэн худалдааны уналт 20,3 хувьтай байсны дээр олон нийтийг хамарсан эсэргүүцэл худалдааны дүүргүүдрүү хүрээгээ тэлснээр худалдааны төвүүд болон зоогийн газруудын орлогод томоохон цохилт болжээ.

 

Хонконг дахь жижиглэн худалдааны уналт есөн сар дарааллан ажиглагдаж байгаа бөгөөд аравдугаар сард 26,2 хувьд хүрсэн байна. 

 

"Орон нутагт болж буй үйл явдлууд жуулчлал, худалдааны салбарт хүндхэн цохилт өгсөн. Хөдөлмөрийн зах зээл болон эдийн засгийн уналтын үр дагаврыг эрх баригчид хянаж байгаа" хэмээн Хонконгийн засгийн газрын төлөөлөгч CNBC сувагт ярьжээ.

 

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгийг СҮЙРҮҮЛЛЭЭ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин