Д.Баярсайхан нарын шүүх хурал тав хоног завсарлалаа
2019-12-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн асан Миеэгомбын Болортуяа, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт нь багтдаг, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, “Шинжаан шинфан” ХХК-д эрх бүхий албан тушаал хашдаг Сун Гуан Чин нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан дөрвөн өдөр үргэлжилж өнөөдөр /2019.12.04/ шийдвэр гарлаа. 

 

Улмаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан байна.


Шүүх уг саналыг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 09-ний 10 цаг хүртэл хойшлуулжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин