Сургуулийн орчинд хүүхэд доромжлуулах, хүчирхийлэлд өртөхтэй тэмцэнэ
2019-12-16

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хүүхдүүдийг сургуулийн орчинд доромжлуулахаас хамгаалах олон нийтийн хөтөлбөр эхэлсэн талаар Синхуа мэдээллээ.

 

Энэ төслийг Хятадын хүүхэд, өсвөр насныхны сан болон "Инкэ" хуульзүйн фирм санхүүжүүлж байгаа юм байна. Хөтөлбөрийн зорилго нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, өөрийгөө хамгаалах мэдлэг олгох, сургуулийн орчинд доромжлол, бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол хүүхдүүдэд хуульзүйн болон сэтгэлзүйн тусламж өгөхөд чиглэгджээ.

 

"Хүүхдүүдийн үйлдэж буй гэмт хэрэг өнөө үед нэн тулгамдсан асуудал болж байна. Хүүхдүүд сургууль дээрээ хулгай, дээрэм, бэлгийн хүчирхийлэлд өртөх нь улам бүр нэмэгдэж байгаа юм" хэмээн Хүүхэд, өсвөр насныхны сангийн ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.

 

Хөтөлбөрийг Хятад даяар 1000 орчим бага болон дунд сургуульд хэрэгжүүлснээр нэг сая орчим сурагч болон тэдний гэр бүлд тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин