Б.Содномдаржаа нарт дөрөв дэх шатны шүүхийг хязгаарласныг ШИНЭ нам хянана
2019-12-16

 

УИХ дахь ШИНЭ намын Зөвлөл ээлжит хуралдаанаа нээлттэй хийлээ. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслөөр ШИНЭ нам болон парламентад суудалгүй намуудаас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ц.Баттуяа, Өмнөговь аймгийн “Цагаандэл” боомтын асуудлаар геологич Ц.Бээжин, Банкны зээлийн хүүгийн асуудлаар Зээлдэгчдийн холбооны тэргүүн Солонго, Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй эм, эмнэлтгүүдийн асуудлаар эмч Д.Алтанцэцэг, Н.Сайхан-Уянга нарын мэдээллийг сонсож, асуултдаа хариулт аван, байр сууриа нэгтгэлээ.

 

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг үйлчлүүлэгч нь хэрэгт холбогдолгүй болох талаар тодорхой баримтууд болон өмгөөлөгчийн гэр бүлд аюул заналхийлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр УДШ-ийн ерөнхий шүүгчид хандан гомдол гаргах хугацааг сэргээх тухай хүсэлт гаргасан байна.

 

Өнгөрсөн долоо хоногт ШИНЭ нам болон парламентад суудалгүй намуудын төлөөлөл уулзаж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн санал бэлэн болсон байна. Энэ саналд нэгдүгээрт, сонгуулийн саналыг хар машинаар тоолох нь сонгогчийн саналын эрхийг зөрчсөн явдал. Иймд саналыг хар машинаар биш гараар тоолох нь зүйтэй. Хэрэв хар машинаар тоолохоор болвол хяналтын тооллогыг 100 хувь хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Хоёрдугаарт, сонгуулийн тойргийг байгуулахдаа нэг мандатад ногдох сонгогчийн тоог ижил тэнцүү байх зарчимд тулгуурлах нь зүйтэй гэдэг саналыг хүргүүлж байна. Гуравдугаарт,сонгогчийн эрхийг зөрчсөн олон арван заалт уг төсөлд байгаа учраас эдгээр зүйл заалтыг эргэн харж, сонгогчийн эрхийг баталгаажуулаах чиглэлд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байна. Дөрөвдүгээрт,эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд, ялангуяа авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн, хүн амины хэрэг үйлдсэн, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргээр ял авч, шийтгэл эдэлж байсан хүмүүсийг сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг нь хязгаарлах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргаж байна. Тавдугаарт, иргэд, улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж, сонгуульд орох эрхийг нь хязгаарласан зүйл заалтуудыг эргэн харж, улс төрийн намууд эвсэж оролцох эрхийг нь хангаж, баталгаажуулах чиглэлд тодорхой заалт тусгах санал гаргасан байна.

 

ШИНЭ намын зөвлөлөөр хэлэлцсэн дараагийн асуудал нь Өмнөговь аймагт шинээр нээхээр төлөвлөж буй Цагаандэлийн боомт. Тус аймагт нүүрс экспортлох зорилгоор нээсэн хоёр том боомт ажиллаж буй. Үүнээс улбаалж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар мэдээллүүд ирдэг. Иймд нутгийн иргэд одоо үйл ажиллагаа явуулж буй хоёр боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэхийн оронд шинээр боомт нээх нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг улам ихээр алдагдуулахад хүрч байгаа талаар УИХ, Засгийн газарт гомдол хүсэлт гаргасан байна. Шинэ нам боомтыг нээх эсэх асуудлыг шийдвэрлэхийн өмнө нутгийн иргэдийн эрх ашгийг онцгой анхаарч шийдвэрлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж, ШИНЭ намын зөвлөлөөс Цагаандэлийн боомтыг нээхийг эсэргүүцсэн албан бчигийг УИХ, Засгийн газарт явуулахаар шийдвэрлэлээ.

 

#Гурдавдугаарт, зээлдэгчдийн эрхийн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хүүг тэглэх асуудлыг хөндлөө. Түүнчлэн олон мянган аж ахуйн нэгж, иргэд зээлийн хар жагсаалтад орсноос тэдний аж ахуйн үйл ажиллагаа доголдож байгаа талаар Зээлдэгчдийн холбооноос мэдээлэл өглөө. Иймд эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтаас гаргах, өршөөл үзүүүлэх бодлого гаргахыг Монголбанкны ерөнхийлөгчид даалгах чиглэлээр ШИНЭ намын зөвлөлөөс Ажлын хэсэг байгуулав. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд тусгай сангуудаас зээл авах эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ. Валютын зээл авсан аж ахуйн нэгжүүд ханшийн зөрүүгээс алдагдалд орж, хохирол амссан талаар гомдлууд их гарч байна. Иймд дэлхийн улс орнуудад мөрдөгддөг дүрэм журмуудыг монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Өөрөөр хэлбэл, валютын ханшны зөрүүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирлын тодорхой хувийг Засгийн газар хариуцах нь зүйтэй гэж үзэж, энэ чиглэлээр Ажлын хэсэг байгууллаа.

 

#Дөрөвдүгээрт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, мөн УДШ-ийн ерөнхий шүүгчид хандсан өмгөөлөгчийн гомдол, хүсэлтийг ШИНЭ намын зөвлөл сонслоо. Тэрээр хэргийн газраас олдсон хурууны хээ болон бусад нотлох баримтууд дунд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох нэг ч баримт байгаагүй талаар, мөн одоо ял эдэлж байгаа хүмүүс буруутай гэдэг нь Ц.Амгаланбаатараас бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдоогүй, “мөн” гэж гэрчилсэн цорын ганц гэрч болох Ц.Амгаланбаатар нь мэдүүлгээсээ буцсан, тухайн үед гэрчүүдийн мэдүүлснээр эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр бөгөөд биерхүү байсан, гэтэл Т.Чимгээ нь Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нараас 20 см намхан биетэй гэхчлэн түүний үйлчлүүлэгч нь хилсээр ял эдэлж байгааг мэдэгдлээ. Т.Чимгээд хэрэг хүлээлгэх зорилгоор түүний өмгөөлөгч С.Оюунцэцэгт дарамт үзүүлж байсныг, мөн энэ хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч нар бүгд шахалтын улмаас өмгөөллөө зогсоосон талаар тодорхой баримтад тулгуурлан ярилаа.

 

ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Монгол Улсын иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Шүүхийн дөрөв дэх шат буюу бүх шүүгчийн хуралдаанаар хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзсэн тохиолдолд гомдол гаргах эрх нь Монгол Улсын иргэн, тухайн хэрэгт холбогдогч, оролцогч этгээдүүдэд нээлттэй байх ёстой. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хувьд дөрөв дэх шатны шүүхийг хязгаарласан явдлыг ШИНЭ намын зөвлөл хянан үзлээ. Тухайн үеийн ерөнхий шүүгч Ц.Зоригт хяналтын шатны шүүх хуралдааныг даргалснаар дээд шүүхийн эрүүгийн танхимын бүх шатны шүүгчдийн хуралдааныг явуулах боломж бололцоог хаасан гэсэн өмгөөлөгч үзжээ. ШИНЭ намын зөвлөл түүний Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнд гаргасан гомдлыг зөв зүйтэй хэмээн үзэж, дэмжиж байгаагаа илэрхийлье гэлээ.” хэмээн байр сууриа илэрхийллээ гэж ШИНЭ намынг хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Ардчиллын удирдагч С.Зориг агсныг хэрцгийгээр яргалж алсан нь бvx шатны хууль хvчний байгууллагаар илэрч, нотлогдож, шvvx ч нотолж, 3 шатны шvvxээр ял авсан алуурчныг буянтан аятай шоу хийхээ больж vз Нямка сайд, Батзандалчин, Лу.Болд гэгч тереес терсен их наядтангуудаа!!! Ард тvмэн тэнэг биш аллагын захиалагч, алуурчдын хамсаатан, алуурчин та нарыг Зориг агсны сvнс харж байгаа, бурхан харж байгаа!!! Та нарын гэр бvл vр хvvхэд ирээдvйд их л хохирол амсах байхдаа!
2020-01-24
Ж. Мягмардорж:
Намдаа элсэж байгаа нөлөө бүхий хүмүүст маш их хяналт тавьж ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна. Шүүх боркоорийн бүрэлдхүүнийг нэн дариу нэгэн нэгдэхгүй хоер н хоердохгүй гэдэг дүрмийг барьж муу шүүгч боркоороос салжил баймаар бн
2019-12-19
зочин:
МАН-ыг татан буулгахад нэгдэцгээе
2019-12-16
иргэн:
Та хоёр Оюутолгойг барьж аваач, тэгвэл амжилт олно шүү.
2019-12-16
иргэн:
Дурны хонгионууд
2019-12-16
irgen:
Ene hergiig shiidehgui mafi baiguulsan elbegdorjiig yaraltai barij horiochee !!!
2019-12-16
irgen:
odoo baigaa toriinhon boliochee…ta nar shiidver gargaad naad yadarsan hohirson gytgegdsen jiriin irgedee olon tavan um huzalgui sullaachee omhii nyamdorjoo !!!!!
2019-12-16
Зоригийг амиа хорлосон болгож алах вий дээ
2019-12-16
Холион бантан болгхийма. Сүүлдээ ч зоригийн хэрэг гэж байсан юмуу л гэмээр болж байха шүү
2019-12-16
Baynaa:
Zuv shuu ene hereg ilreh yostoi
2019-12-16
Сонгуулийн шоуг хужа батзандан ал болд 2 ч хиих шг болжииндо зоригиин хрг гж сонгууль болгоноорл шоу болхиим даа шинэ нам ч гх шг үхсэн нохойн бөгс
2019-12-16
иргэн:
Та хоёр Оюутолгойг барьж аваач, тэгвэл амжилт олно шүү.
Зочин:
муу тагалцаг хулгайч элбэгдоржийг өөриййг нь энэ 2 хүнийг ингэж тамласных нь төлөө өөрийг нь тэгээч
2019-12-16
Холион бантан болгхийма. Сүүлдээ ч зоригийн хэрэг гэж байсан юмуу л гэмээр болж байха шүү