Б.Пүрэвдорж: МАН-ын тоглоомын дүрмээр сонгуульд оролцоно
2019-12-16

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан тэрбээр мэдээлэлдээ:

 

-Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгасан. 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль мөрдөгдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа боловч үүний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай. Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ. Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсон хэмээв. 

 

Мөн "Сонгуулийн хуулийн талаар МАН-ын бүлгийн ойлголцлоос бүх зүйл шалтгаална. АН-ын зүгээс порпорционал элементээр сонгуулиа явуулах санал гаргасан боловч МАН дэмжээгүй. МАН-ын тогтоосон тоглоомын дүрэм, баталсан хуулиар бид сонгуульд оролцоно" УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцлов. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Мөн Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Сүх-Очир өнгөрсөн бямба гарагт Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгсжээ. Энэхүү хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.
2019-12-17
Увс аймгийн ИТХ-ын 2 төлөөлөгч өнгөрсөн Бямба гарагт зуурдаар амь насаа алджээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар Увс аймгаас Улаанбаатар хот руу Nissan Juke-тэй явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руугаа даваад буудаг хэсгийн эргэлт дээр ийнхүү амь насаа алдаж осолдсон байна. Хэргийн газар ажилласан цагдаагийн хэлснээр, осол үүрээр болсон байх магадлалтай аж. Хүмүүсийг ослын газарт үд дунд очиход цогцсууд бүрэн хөлдөөгүй байж. Тэгэхээр хохирогчид ослын дараа амьд байж, хэн нэгэн туслахыг хүлээж байсан бололтой. Харамсалтай нь, хажуугаар өнгөрөх машинуудын жолооч, зорчигчид ослыг харсан ч хараагүй юм шиг өнгөрөн явцгаажээ
2019-12-17
Монгол:
хохь чинь танай нам яалаа эргээд нэг шүлсээ хараарай одоо нэг ийш тийш савчаад
2019-12-17
Иргэн:
МАЛ ДУБ ГИШҮҮНЭЭ ЭКСПОРТОО ДЭМЖИХ БАЙТАЛ ЮУН ИМПОРТ ДЭМЖИХ ВЭЭ ,ЭХ ОРОН МИНЬ ЯАЖ ХӨГЖИХ БИЛЭЭ
2019-12-16
Энэ их шаадаг пиздуу шү золбин жингэр шг бнга хуцхиин пиздаа чинь
2019-12-16