Хүйсийн эрх тэгш байдалд хүрэхийн тулд эмэгтэйчүүдэд дахин 100 жил шаардлагатай
2019-12-17

 

Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд болон улс төрийн салбарт эмэгтэйчүүд эрчүүдтэй эрх тэгш байх нөхцөл хэзээ бүрэлдэх талаар эрдэмтэд судалжээ. Өөрөөр хэлбэл  хоёр хүйсний төлөөлөгчид хоёулаа хашиж болох албан тушаалууд, хөдөлмөрийн нөхцөл болон тэгш эрхийн талаарх судалгааг хийсэн байна. 

 

Дэлхийн жендерийн 2020 оны тайланг нийтэлсэн Дэлхийн эдийн засгийн форумын эрдэмтдийн онцолсноор олон салбарт тэгш эрхийн зөрүү хумигдаж буй эерэг чиг хандлагууд гарчээ. Үүний ачаар хүйсийн тэгш бус байдлыг даван туулах "хугацаа" багассан гэнэ. 

 

2018 онд эрдэмтэд тооцоолохдоо хүйсийн тэгш бус байдлыг даван туулах хугацаа нь 108 жил гэж тооцоолсон бол 2019 онд тооцоолсноор эрх тэгш байдал тогтоход 99,5 жил үлджээ. 

 

"Энэ жил хүйсийн тэгш байдлын тал дээр эерэг өөрчлөлтүүд гарсан нь улс төр дэх эмэгтэйчүүдийн тоо  өссөнтэй холбоотой. Өнгөрсөн онд парламент дахь эмэгтэйчүүд 24,1 хувь, яаманд 19 хувь байсан бол 2019 онд энэ тоо 25,2 болон 21,2 хувь болж тус тус өссөн " хэмээн илтгэлд онцолжээ.

 

Хэдийгээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо өссөн ч бусад салбартай харьцуулахад чухамхүү улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа гэнэ.

 

Илтгэлд онцолсноор жижиглэн худалдаа, бичиг хэрэг зэрэг эмэгтэйчүүд олноор ажилладаг салбаруудын үйл ажиллагааг автоматжуулсан нь эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэйгээр ажилгүйдэлд өртсөн байна. Мөн өндөр технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн цалингийн өсөлт бага байгаа нь мэргэжлийн дадлага чадвараас хамааралтай гэдгийг судлаачид онцолжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Тайлангийн нэрийг бүтнээр нь бичнэ үү
2019-12-17