Казахстан: Тусгаар тогтнолын өдрөөр 55 хүн баривчлагджээ
2019-12-17

Казахстаны хууль сахиулах байгууллагын ажилтнууд даваа гаригт тохиосон Тусгаар тогтнолын өдрөөр Нур-Султан болон Алматы хотод хууль бус жагсаалд оролцсон 55 хүнийг баривчилсан талаар ТАСС мэдээллээ.

 

"Арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Нур-Султан, Алматы хотуудад хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах оролдлого гарсан. Ерөнхий прокурорын газрын сануулгыг үл хайхран зарим иргэд өдөөн хатгалга хийж, хууль бус жагсаалд оролцон, хууль бус үйлдлээ зогсоох тухай шаардлагыг биелүүлээгүй тул Нур-Султан хотод 32 хүн, Алматы хотод 23 хүнийг цагдаагийн газар хүргэлээ" хэмээн Казахстаны Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

 

Яамны мэдээлснээр саатуулагдсан этгээдүүдийг захиргааны хариуцлагад татах арга хэмжээ авч болзошгүй гэнэ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн ням гаригт Казахстаны Ерөнхий прокурорын орлогч Булат Дембаев 12 дугаар сарын 16-ны хууль бус жагсаал цуглаанд оролцохоос зайлсхийхийг ард иргэдэд хандан уриалсан байна. Тус улсад зургаадугаар сарын есөнд ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш удаа дараа хууль бус жагсаал цуглаан зохион байгуулагдсан. Эдгээр эсэргүүцлийн арга хэмжээг "Казахстаны ардчилсан сонгууль " гэгдэх шүүхээс хориглосон экстремист байгууллага зохион байгуулсан гэж Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгдэж байв.

 

 

Казахстан: Жагсагчдыг баривчилж, олон нийтийн сүлжээг хязгаарлаж байна 

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Картенбай:
Тиймээ, хэд хэдэн город барилчилгаа болсон байна."Казахстаны ардчилсан сонголт" салан тусгаарлагч байгууллагын өдөөн хатгалганд автагдсан шиг байна лээ.
2019-12-17