Трампын импичментийг дэмжсэн жагсаал АНУ-ын хотуудад болжээ
2019-12-18

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийг дэмжих жагсаал Америкийн хэд хэдэн хотод болсон талаар CNN мэдээллээ. 

 

Тэр дундаа Лос-Анжелес, Лас-Вегас, Филадельфи, Нью-Йорк, Бостон хотуудад жагсаал өрнөсөн бөгөөд оролцогчид Трампыг төрийн эрхээс буулгах уриалга бүхий зурагт хуудас барин жагсжээ.

 

Эдгээр жагсаалуудад олон мянган хүн оролцсон гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Дашрамд дуулгахад, өнөөдөр буюу 12 дугаар сарын 18-ны лхагва гаригт АНУ-ын Конгрессын төлөөлөгчийн танхимд Трампыг буруутгасан хоёр заалтаар санал хураалт явагдана.. Ардчилсан намынхан Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, АНУ-ын Конгрессын ажиллагаанд саад учруулсан  хэмээн буруутгаж байгаа юм.

 

WP: Ардчилсан намынхан Трампын импичментийг зарлахад хангалттай дэмжлэг авна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин