С.Батцэцэгийг 15 сая төгрөгөөр урамшуулав
2019-12-19

 

 

Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн ёслолд МЧБХ-ны удирдлага, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, шүүгчид оролцжээ.

 

Шинэ жилийн үеэр 2019 оны Казахстаны Нур-Султан хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Токио-2020” олимпийн наадмын эрхээ авсан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэгийг 15 сая төгрөгөөр шагнасан бол хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Шоовдор, Б.Болортуяа, залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Н.Анударь нарыг тус бүр тав, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт Ө.Пүрэвсүрэнг дөрөв, хүрэл медальт Б.Бямбадорж, М.Лхагвагэрэл нарыг гурав, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэлийг нэг сая төгрөгөөр шагнасан юм.

 

2019 оны шилдэг дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т. Сүхбаатар, дасгалжуулагч П.Чулуунбаатар нарыг нэг сая, шилдэг дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин-дасгалжуулагч З.Дүвчин, ахмад дасгалжуулагч П.Сумъяа, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахыг 500 мянга, шилдэг олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн нэг сая, шилдэг улсын шүүгч Л.Жаргалсайханыг нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулав.

 

Мөн МЧБХ-ны удирдлагын зүгээс ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтэн гээд нийт 44 ахмад хүнд тус бүр 200 мянган төгрөг гардуулан өгсөн байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чөлөөт удахгүй олимпын төрлөөс хасагдана дөө, тэгэхээр олимпын жин энэ тэр гэж угаасаа байхгүй болно
2019-12-23
Зочин:
С.Батцэцэгийн зөвөө ялгаатаыгаар барах уу гэхдээ үүнийг өөрөө бичээгүй байхаа бичсэн ч яадаг юм
2019-12-21
yramsyylah ni zeb!!!!:
Yramsyylal sain bna!tamirchid mini hicheechgee!!
2019-12-19
Olimpiin erh avahaar yalgaatai bish uu
2019-12-19
С,Батцэцэг:
Миний жин олимпийн жин нөгөө 2 олимпийн бус жин асар их ялгаатай
2019-12-19
С,Батцэцэг:
Миний жин олимпийн жин нөгөөдүүл олимпийн бус жин хамаагүй ялгаатай
2019-12-19
Зочин:
Зов шуу дээ амжилт хусье
2019-12-19
duger:
Adilhan hurel avsan n yagaad baga mungu hurtej bn? 2 nuur gargaj bgaa hereg uu?
2019-12-19
Olimpiin erh avahaar yalgaatai bish uu
С,Батцэцэг:
Миний жин олимпийн жин нөгөө 2 олимпийн бус жин асар их ялгаатай
С,Батцэцэг:
Миний жин олимпийн жин нөгөөдүүл олимпийн бус жин хамаагүй ялгаатай