Нийслэлээс 396 ширхэг чулуун хаалтад 151 сая төгрөг зарцуулсан
2019-12-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд дээрх чулуун хаалт нэг бүрийн үнийг 3 сая төгрөгийн өртөгтэй гэсэн буруу ташаа мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан ёсны тайлбар мэдээллийг хүргэж байна.

 

Чулуун хаалтын тухайд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, элдэв гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор иргэд олноор цугладаг Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар холбогдох санхүүжилтийг нь хариуцан ажиллах үүрэг чиглэл өгч, шийдвэр гаргасны дагуу Монголын компани гүйцэтгэсэн байна.

 

Энэ дагуу Сүхбаатар талбайн баруун, зүүн, урд талд байршуулах 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал болох 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлж, гүйцэтгэлийн ажлыг нь Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хэрэгжүүлсэн байна.

 

Иймд та бүхэн иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюул тулгарахаас урьдчилсан сэргийлсэн дээрх ажлыг улстөржүүлэх, буруутган харлуулахгүй байхыг олон нийтэд хандан хүсч байна.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ZA MONGOLCHUUDIIG TENEG GEJ BODDOGOO BOLI, TALBAI DEER ZUUN TALDAA 80 SHIRKHEG CHULUU, TUUNEES 20 SHIRKHEG NI TOM CHULUU BAINA. BARUUN TALD NI 82 SHIRKHEG CHULUU, TUUNEES 22 SHIRKHEG TOM CHULUU BAINA. NIIT 162 SHIRKHEG. ENE MEDEENII 152 SAYA TUGRUGT KHUVUUKHAAR 938,271 TUGRUG, 396 CHULUUGAAR NI BODOKHOOR 371,555,00 TUGRUG BOLOOD BAIDAG, YADAJ 5 DUGAAR ANGI TUGSSUN HAMGAALALTIIN DARGA, HOTIIN DARGATAI BOL IIM BODLOGO BODOH L BAIH L DAA, BIEIIN BUS TARHINII BULCHINTAI HUN L AJILLUULAH HEREGTEI BOLOLTOI
2019-12-19
зочин:
ядаж дөрвөлжин хийчэж чадахгүй хайран мөнгө яасан идэж ууж хандаггүй юм бэ
2019-12-19
ЫЫЫ:
манай монголчууд ер нь архитектурын тал дээр ООО ш дээ. Үнэхээр муу, Төрийн ордныг нэг харчих даа, худлаа хэдэн багана, ямар ч уран барилгын үнэ цэнэ бхгүй. Энэ чулуунуудыг дугуй хэлбэртэй ч юм уу, арай өөрөөр хийж болохгүй юу?
2019-12-19
cv c:
Demii yumand mongo urj bhiin.Ene chuluugaar yaadagiin
2019-12-19
Hotiin darga Amarsaihand uuniigee sain helj og. Ochigdor medehgui ene ter geed bultreed baina lee
2019-12-19