Трамп: Импичмент зарлах асуудлыг хурдан шийд
2019-12-20

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сенатад импичментийн асуудлаарх ажиллагааг бушуухан эхлүүлэхийг хүсч байна хэмээн мэдэгджээ.

 

Энэ талаар тэрбээр Твиттер хуудсандаа жиргэсэн байна.

 

"Ардчилсан намынхан хуульч, гэрчгүйгээр Төлөөлөгчдийн танхимд санал хураалт явууллаа. Одоо тэд ажиллагааг хэрхэн явуулахыг Сенатад заахыг хүсч байна. Үнэн хэрэгтээ тэдэнд ямар ч нотлох баримт байхгүй, тийм баримт үзүүлэх ч үгүй. Тэд ард нь хоцрохыг хүсч байгаа. Ажиллагааг бушуухан эхлүүлэхийг хүсч байна! " хэмээн тэрбээр жиргэжээ.

 

Энд дуулгахад, 12 дугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Конгрессын доод танхим тус улсын Ерөнхийлөгчийн импичментийг зарлах хүрээнд Трампыг буруутгасан үндэслэлүүдийг хэлэлцэн санал хурааж, дэмжсэн юм.  Ингэснээр Трамп албан тушаалаасаа огцрох эсэхийг Сенат шийдэх үлдэж байна.

 

Трамп албан тушаалаасаа огцроход нэг алхам ойртлоо

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн-:
Трамп огцрохгүй, сенатууд авч үлдэнэ
2019-12-20